16.

122 26 16
                                    

[ALBUM]
_________________________

[ALBUM]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Сонхүний ээж их сайн бас хөгжилтэй хүн юм байна. Хүүхдүүдээ ч их сайн хүмүүжүүлжээ. Хэх одоо ингээд тэдний зургийн альбомыг нь үзээд сууж байна гэхээр түүнд би таалагдсан л бололтой. Аштай юу даа. Жоохон сандраад байсан юм.

"Тээр! Энийг хараач! Түүний анх удаа усанд орж байгааг нь!" ээж нь ийн хэлэхэд би түүний заах нэгэн хөөрхөн хүүхдийн зураг луу анхаарлаа хандуулав. Сонхүн гэдэг нь нүднээс нь л харагдаж байлаа. Бас баахан хөөсний дунд юу болоод байгааг мэдэхгүй харагдана. Намайг өхөөрдөн ээжтэй нь хамт инээж эхлэхэд Сонхүн ичсэн бололтой "Ээж ээ!" гэж уцаарлангуй хэлнэ.

"Хөөе! Ээжтэйгээ битгий ингэж яриад байгаач! Хамт ирээд дурсамжуудаа нэг сэргээхгүй юм уу?" гэж намайг тоглоомтой хэрнээ анхааруулангуй хэлэхэд тэр санаа алдсаар бидний хажууд суув. Ээж нь ч бидэнд бүх зурган дахь үйл явдлуудыг нэг бүрчлэн хэлж өгч бид хоёр ч түүнд нь инээн байлаа. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч миний явах цаг болоход ээж нь Сонхүнийг шалсаар намайг хүргэж өгөхөөр болов.

Тэр гэрээсээ гаран урд минь явж эхлэхэд бүх зүйл үзэсгэлэнтэй харагдаж байсанд би түргэхэн цүнхээ уудлан камераа гарган түүний зургийг араас нь авлаа. Бас "Сонхүн аа!" гэж дуудан, эргэж харахад нь зургийг нь гэнэт авсанд тэр жоохон цочсон бололтой "Юу хийгээд байгаа юм?" гэж асуув.

Би ч түүнийг гүйцэн очин "Харахгүй байна уу? Бүтээсэн дурсамжаа хадгалж байна." гэж итгэлтэй гэх чинь хэлэхэд тэр инээвхийлээд "Хадгалах хэрэг байгаа гэж үү дээ? Угаасаа нэгэнт л том болохоороо бүгдийг нь мартаж орхино шүү дээ." хэмээлээ.

-Юу ярина вэ?! Мартахгүйн тулд л бид хадгалдаг юм шдээ, хүүхэд ээ. Эргэн дурсахын тулд... Бас чамд энэ зургийг өгчихье альбомдаа нэмээрэй.

Бидний богинохон яриа намайг гэртээ ирэхэд дуусаж, бид бие биендээ баяртай гэж хэлээд гэр лүүгээ оров. Намайг ороход ээж арай ирээгүй байх агаад аав дүү нартай кино үзэж байлаа. Тэдэнтэй нэгдэн кино үзэн суутал эмээ уухаа мартсанаа санан хурдхан шиг өрөөндөө орж эмээ уув.

Усаа ууж байтал утсанд мэдэгдэл ирж харвал тэр нь Сонүгаас байв.

'Хаюүн аа, хэлэх гэсэн зүйл чинь тийм чухал гэж үү? Чиний санааг тэгж их зовоох хэмжээний? Уучлаарай... Би чамайг сонин аашлаад байна гэж гомдолсонд. А-Ин ч бас гэмшин сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сайхан амраарай. Бас хэлэх гэсэн зүйлээ бэлэн болсон цагтаа л хэлээрэй. Бид хоёр чамайг шалахгүй ээ. Яаруулах ч үгүй. Тиймээс сэтгэл амар тайван унтаарай за юу?'

Түүний энэ зурвас намайг нулимс дуслуулах шиг... Би харваас энэ өвчнөө удаан нууж чадахгүй. Бас шинж тэмдгүүд нь өдөр ирэх тусам бага багаар илэрсээр л байгаа. Хоёр найз маань ч намайг ойлгох нь тодорхой байхад би яг юунаас айгаад байгаа юм бэ? Зүгээр л хэлцгээе оройтохоос нь өмнө.

'Сонү яа, хэ хэ санааг чинь их л зовоолоо доо. Би маргааш та хоёрт хэлнээ. Намайг ойлгодогт үргэлж баярлаж явдаг шүү.'

Та хоёрыг хэтэрхий ихээр нандигнадаг болохоор сэтгэлийг чинь өвтгөхөөс айж байна... Сонү яа чи А-Инд сайн биз дээ? Гэвч тэр өөр хүнийг хайрладаг. Маш их өвдөлт... Бас дахиад миний явах цаг болчихсон гэдгийг сонсвол яах болж байна аа? Би та хоёрыг хоёуланг чинь өвтгөмөөргүй байгаа ч хэзээ нэгэн цагт та хоёр мэдэх л болно шүү дээ. Хэзээ нэгэн цагт зүрх чинь шархалж л таарна...


___


Сургууль руугаа дүүтэйгээ алхахдаа яриа өдөх гэж оролдлоо. "Аа... Хэсү яа өчигдөр яг тэр шийдвэрээ хийхэд зориг байсан ч одоо алга болчихлоо айгаад байна аа. Ий ий ий." намайг ийн гомдоллоход тэр "Ээх... Тэгээд би яахав дээ." гэж ядрангуй хэлэв.

-Зайрмаг аваад өг.

-Хуц өөрөө илүү мөнгөтэй биз дээ.

Биднийг ийн ярьж байхад аль хэдийн түүний сургууль дээр хүрээд ирчихсэн байлаа. Салах ёсоо хийчхээд би анги руугаа орлоо. Тэр хоёр ч ирчихсэн байлаа.

Сонү эртэч хүн биш ч А-Ин эртэч дээр нь аймшигтай эрт сургууль дээр ирдэг болохоор л түүний царайг нь харах гэж түүнтэй адил цагт босдог байлгүй. Ай хайраа гэж их л сонин мэдрэмж шүү. Тэр хүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг хэрнээ хэзээ ч сэтгэлээ илчлэхийг хүсдэггүй. Үгүй ээ хүссэн ч айх айдас нь тэр хүнийг бүхэлд нь залгичихдаг байх.

The MemoriesWhere stories live. Discover now