05.

192 37 14
                                    

[MY NEW FRIEND]
_________________________

[MY NEW FRIEND] _________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Зүрх минь ахиад л түргэн цохилоод уналаа. Пак Сонхүн чи яаж намайг догдлуулах аа сайн мэдэх юм аа. Олон ангит кинонд тоглож байгаа юм уу хаашаа юм.

"Гэр чинь энд байдаг юм уу?" гэсээр би асуулаа. "Юу вэ? Хоёулаа хоёрхон хоногийн өмнө тааралдахдаа чамд танай гэрээс км-ын зайтай гэж хэлсэн шдээ."

Айн..? Тэгсэн бил үү? Би юу ч санахгүй байх юм. "Арай чи мартчихсан юм уу? Гомдмоор юм аа хмп." гээд цаашаа хараад суучхав. Би гомдоосондоо гэмшин "За уучлаарай Сонхүн аа. Уучлалт гуйхын тулд би юу хийх вэ?" гэж лавлалаа.

-Харин л дээ зайрмаг аваад өг эсвэл...

-Эсвэл юу гэж?

-Надтай хамт кино үз.

Ингэж хэлсэнд бид хоёр хоёул гайхлаа. "Чи намайг болзоонд уриад байгаа юм уу?" би шулуухан байхаар шийдэв. Тэр сандарч "Үгүй ээ юу гэж дээ. Найзууд маань явах болохоор хамт явах уу гээд л..." хэмээв.

-Би чиний найз чинь гэж үү?

-Мэдээж шдээ. 3 удаа санамсаргүй уулзсан болохоор бид одоо сайн найзууд шүү!

Түүнийг ингэж хэлсэнд би нэгэн зэрэг гуниглаж бас баярлаж байлаа. Ийм сайн хүнтэй нөхөрлөж байгаа ч удахгүй болохоор гунигтай юм.

-За Сонхүн аа, нээрээ хэзээ уулзах гэж байна?

-Нөгөөдөр уулзалдана гэсэн. Хүйтэн байж магадгүй болохоор дулаан хувцаслаарай. Бас дугаараа өгчих.

Ингээд ярьж байтал миний буух буудал болж би баяртай гэсээр гэрийнхээ ойролцоох автобусны буудалд буув. Гэртээ ядарсан амьтан орж ирэхэд дүү нар л байлаа. "Би ирлээ." гэсэнд хэн ч юу ч хэлсэнгүй. Энэ муу золигнуудыг дээ, том эгч нь гэртээ ирчхээд байхад юу ч хэлдэггүй шүү.

-За за хэн ч байхгүй юм чинь ганцаараа энэ зайрмагуудыг идэхээс.

-Гэртээ тавтай морил! Надад зайрмагаасаа л даа!

-Ганцаараа 4 хүний мөхөөлдөс идвэл гэдэс тань өвдөх болохоор яахав би идэлцэж өгье.

-Аниа надад л даа! Та хөөрхөн Хажүн даа өгнө биз дээ?

Гурвуулаа миний зайрмаг руу дайран надаас нэхлээ. Би ч угаасаа юу гэж өгөхгүй байхав дээ. "Аав ээжид хэлж болохгүй шүү за юу? Бас гэрээ сайн цэвэрлэчихвэл би та нарт өгье." гэхэд тэд гундуухан гэрээ цэвэрлэж эхлэв.

Өрөөндөө ороод нөгөөдөр гарна гэдгээ мартахгүйн тулд жижигхэн цаасан дээр '11 сарын 4-нд найзуудтайгаа гарна шүү суга аа!' гэж нямбайлан бичээд ханан дээрээ нүдэнд тусахаар газар наалаа.

Аав ээж ч ажлаасаа ирж бидний хийсэн хоолыг сайшаалаа. Тэд нягтлан бодогч болоод ч тэр үү байнга л завгүй гүйдэг юм. Хоолоо ч идэх завгүй байдаг биз. Гэхдээ их завгүй байсан ч хайр нь мөхөшгүй юм даа. Тэгээд л 4 хүүхэд хийх зав гаргадаг юм байлгүй.

"Өнөөдөр ямархуу байв?" гэж аав бид нараас бүгдээрэнгээс нь асуухад Хажүн "Аав аа! Өнөөдөр би найз охинтой болсон!" гэлээ. Үүнд хэн ч гайхсангүй угаасаа тэр царайлаг болохоор охидууд араас нь гүйгээд шалиг болчихсон монди байв.

Аав харин үүнийг нь сонсоод "Күэ чи чинь өнгөрсөн долоо хоногт л найз охинтой гээд байсан бус уу?" гэхэд тэр "Тэр уйтгартай байсан юм аа. Тэгээд би салчихсан." гэж хэлсэнд аав нь духыг нь няслаад авлаа. "Чамаас угаасаа ийм л юм сонсоно доо, Хва-Жин чи өнөөдөр яав?" гэж түүнээс асуувал тэр "Юмгүй дээ, багш нар хичээлээ заагаад л... Аан тийм! Би багшид шалгалтын материал засахад тусалсан. Харьцаад үзсэн чинь гоё ааштай хүн байна лээ." гэж ангийнхаа шинэ багшаа магтав.

-Ээж ээ! Та энийг хар даа надад нэг хөвгүүн сэтгэлээ илчилсэн!

Хэсү ийн хэлээд ээжид утсаа харуулахад тэр "Наа чинь бүтэхгүй хөвгүүн байна аа. Хая хая." гэв. Ээж ч угаасаа хөвгүүдийг андахгүй мэдэх болохоор Хэсү амандаа үглэсээр тэр хөвгүүнд татгалзсан хариу бичиж байлаа.

-Хаюүн аа чамд ямар нэг зүйл тохиолдов уу?

Тэд эцэст надаас асуухад би өнөөдөр юу болсныг толгойдоо бодов. Өнөөдөр юу боллоо? Хаа... Зүгээр худлаа л юм хэлэхээс.

-Өнөөдөр... Би авмаар байсан өмдөө авсан. Өөр зүйл болоогүй ээ.

Тэд ч чимээгүйхэн толгой дохицгоон хоолоо идэцгээв. Идэж дуусчхаад хэн аяга тавгаа угаахаа үзэхэд би угаахаар боллоо.

Завааруулсан зүйлээ цэгцэлж байтал ээж над дээр ирээд "Миний охин хоолоо идэчхээд эмээ уусан биз дээ? Бас өглөө уугаад явсан уу? Ер нь ээждээ утсаа өгч бай сэрүүлэг тавиад өгье." гэлээ.

-Ээж ээ, би зүгээр ээ одоо унт маргааш хуралтай гээ биз дээ. Одоо би юмаа цэвэрлэчхээд унтах болохоор санаа зоволтгүй.

Намайг тайван хоолойгоор ийн хэлэхэд ээжийн санаа жоохон ч болов амарсан бололтой унтахаар өрөө рүүгээ орлоо. Би ч хийх зүйлээ хийчхээд орондоо орох гэж байтал утас 'дин' гэж дуугарав.

Хараад үзвэл 'Шөнө дунд болчихлоо, маргааш шдээ. Битгий мартаарай!' гэсэн байлаа. Хэн болохыг нь би шууд л гадарлалаа.

Инээмсэглэсээр би унтах гэж зэхэв. Гэсэн ч зүрх минь догдолсоор унтаж чадсангүй ээ.

The MemoriesWhere stories live. Discover now