20.

110 26 0
                                    

[MATCHING TATTOOS]
_________________________

[MATCHING TATTOOS]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Min Ha-Yoon's POV



-Хаюүн аа! Энийг хардаа! Энэ газар луу очих уу? Маргааш бид хоёр хоёулаа завтай. Чи амжих юм уу? Бидний аль нэг нь чамайг мартчих юм бол сануулаад өгнө өө. Гуйя гуйя гуйя! Чамтай хамт очиж үзмээр байна!

А-Инийг надаас гуйх шаардах хоёрын дунд хэлэхтэй зэрэгцэн Сонү ч мөн "Тийм шүү, би ч бас чамтай хамт очиж үзмээр байна. Хичээл амарсан дээр гялс үзье л дээ." гэх нь хажуунаас минь сонстов. Тэдний ятгалгын ачаар би тэдэнтэй цуг маргааш үсчин орохоор боллоо. А-Ин огт үсээ будуулж үзээгүй болохоор хамт будуулж, засуулцгаая гэсэн юм. Үнэнийг өчихөд бидний хэн нь ч үсэндээ будаг хүргэж үзээгүй сайн хүүхдүүд шүү!

"Мм..." намайг юм хэлэх гээд байгааг анзаарсан тэд "Яасан? Юу болсон? Spill the tea gurl!" гэв. Би ч жоохон эмээсэн ч "Хэдүүлээ хамт хослоод шивээс хийлгэж болох уу? Би багаасаа л шивээс хийлгэж үзмээр байсан юм. Гэхдээ зүүнээс айдаг юм хойно чадаагүй. Хэрвээ та нартай явбал айхгүй юм шиг байна аа." гэж итгэл муутайхан хэлэхэд Сонү "Ээ бурхан минь! Бид ерөөсөө наадахыг чинь мэдээгүй шд! Мэдээж шдээ! Би үеэл ахтайгаа яриад өгөмз! Харин тэр шивээс бас хаана хийлгэхээ та хоёр шийдэж байгаарай за юу?" хэмээв.

Түүний үеэл ах нь их алдартай шивээс хийлгэдэг газартай юм л даа. Ашгүй би хэдэн сарын өмнө арван найм хүрчихсэн болохоор хамт хийлгэж чадах нь!


___


Өглөө эртхэн босоод юу өмсөхөө шийдэж ядан байтал утсанд минь гурван зурвас ирэх нь харагдлаа.

'А-Ин бид хоёр гэрийн чинь гадаа цагийн дараа очлоо шүү. Дулаахан хувцаслаарай! Угаасаа өвлийн нэгдүгээр сар шүү дээ. Хи хи хи'

Эхний мессэж групп чатынх байлаа. Хэх Сонү ч үнэхээр халамжтай сайн найз шүү!

'Чи өнөөдөр юу хийх гэж байна?'

The MemoriesWhere stories live. Discover now