27.

153 31 10
                                    

[LAST GOODBYE]
_________________________

[LAST GOODBYE]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Author's POV



Өнөөдөр өвөл болж байгаа ч гэсэн хамгийн сонин нь үнэхээр дулаахан байлаа. Бараг нэмэх градус руу орохоор дулаахан гээч!

"Өнөөдөр ямар дулаахан байна аа? Тийм ээ? Их сонин байна шүү. Хэх, нээрээ аав ээж гурван цагт биднийг авна гэж байна лээ. Одоо хурдан юмаа бэлдэцгээе!" гэж Хаюүн дөнгөж сэрсэн Сонхүнд ийн инээмсэглэсээр хэлэв. Сонхүн нүдээ аниастай чигээр орноос нь босоод угаалгын өрөө рүү зүглэлээ.

Түүнийг гарч ирэхэд Хаюүн аль хэдийнээ бүх зүйлээ бэлдчихсэн байх агаад түүнийг хараад "Би болчихлоо, хувцсаа өмсчих! Цасан дээр тоглоё!" гээд өрөөнөөсөө гарчхав. 'Өнөөдөр тэр яагаад байгаа юм болоо?' гэж эрэгтэй нь дотроо бодлоо. Тэгсэн ч араас нь хурдхан гарч тэд эмнэлгээс зайдуухан байх талбай дээрх цаснаас авч цасан хүмүүс хийв.

Хаюүн өдөржингөө байнга инээмсэглэсээр байсанд Сонхүн үнэхээр их баярлаж байвч дотроо битүүхэндээ айдас тээж байсан юм. Хэрвээ энэ бүх зүйлс алга болчихвол яана аа гэх айдас түүнийг бага багаар идэж байх шиг.

Тэд тоглосоор аль хэдийн гурван цаг өнгөрчээ. Ээж аав нь яг цагтаа ирж тэд Хаюүний ачааг машиндаа ачаад хурдхан гэрийн зүг давхив. Эмэгтэй нь дүү нараа хараагүй их удсан болоод ч тэр үү их л баяртай харагдана. Магадгүй өнөөдөр түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе ч байж мэднэ.

Гэртээ ирэхэд таван цаг өнгөрч байв. Хэсү ширээ дүүрэн хоол хийсэн байхыг том эгч нь хараад дүүгээрээ маш ихэд бахархав. Өөрийг нь эмнэлэг рүү явахад тэр ганц ч өндөг олигтой шарж чаддаггүй байсан сан. Харин одоо бүр өөрийг нь ирсэнд зориулж баахан хоол унд бэлдчихэж. Мөн бага хоёр дүү нь ч түүнийг хараад бараг л нулимс унагах нь тэр. Хаюүн бага хоёроо тэвэрч байх зуур Хэсү зочны өрөөнөөс тэднийг инээмсэглэн холоос ажиж байсныг Сонхүн хараад түүний гараас нь зөөлөн татаж эгч дүүсийн тэврэлтэд нэгдүүллээ.

The MemoriesWhere stories live. Discover now