25.

123 29 1
                                    

[KILLING ME SOFTLY]
_________________________

[KILLING ME SOFTLY]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Park Sunghoon's POV



-Ээж ээ би явмааргүй байна!

Хаюүний хоолой гэрээр нь дүүрэн хадна. Тэр уйлж байсан юм. Ээж ааваасаа холдмооргүй байгаа нь тодорхой. Гэвч өөрөө тэднээсээ "Намайг бүх зүйлээ мартах цагт тусгай асрамжийн газар өгөөрэй. Хэрвээ гэртээ үлдвэл дүү нарын сэтгэлзүйд муугаар нөлөөлж магад. Тэднийг би яачих ч юм билээ..." гэж аминчлан гуйж байсан юм гэнэ лээ.

Эцэг эхэд нь ч бас хэцүү байгаа харагдана. Ямар л олиг байв гэж дээ. Өөрсдийг нь аав ээж гэх нэртэй болгосон охин нь хамаг юмаа санахгүй муухай аашлаад байхаар. Азаар Хэсү доодох хоёр дүүгээ аваад салхилж байгаа болохоор тэдний яриаг Сонхүнээс өөр хэн ч сонсохгүй байлаа.

"Миний охин одоо том болчихсон юм чинь тэнд очсон ч зүгээрэ-" аав нь хэлж дуусаагүй байтал тэр уйлж "Аав аа! Би тийшээ явмааргүй байна!" хэмээлээ. Хажуунаас нь харж байсан би тэвчсэнгүй түүн дээр очиж аргадаад "Хаюүн аа, би чамд энэ зүүлтийг өгье. Тэгвэл чи явах уу?" гэхэд тэр харцаа зүүлт дээр төвлөрүүлээд ширтээд л байсан юм. Түүнд маш их таалагддаг байсан нь бас одоо ч таалагдаж байгаа нь илт.

-Ммм...

Тэр бодолхийлж байлаа юу хэлэхээ мэдэхгүй байх шиг. Би нурууг нь илээд "Тэнд зөндөө олон хүмүүс байгаа. Чи тэдэнтэй тоглож болно шдээ. Бас долоо хоног бүр чамд эргэлт ирэх болохоор айх зүйлгүй." гээд инээмсэглэхэд тэр хэсэг байж байснаа "Нээрээ тийм юм байна! За яахав, би явъя. Гэхдээ байнга над дээр ирнэ шүү!" гэчхээд бидэн рүү хараад малийв.

Хүүхэд шиг л гэнэн томоогүй инээмсэглэл нь л өөрчлөгдөөгүй байлаа. Бусад зүйлс нь бүгдээрээ долоон настай үеийнх шигээ болжээ.

-Таны хамаатан садан чинь үүний талаар мэдэж байгаа юу?

Намайг тэднээс шивнэн асуухад аав нь "Бүгд мэдэж байгаа. Удахгүй эргэлтээр ирэх л байх." хэмээн санаа алдсаар хэлэв.


The MemoriesWhere stories live. Discover now