22.

110 27 11
                                    

[ONE LAST TIME]
_________________________

[ONE LAST TIME]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Park Sunghoon's POV



Явах цаг маань хэдийн болчихжээ. Онгоцны буудал дээр гэр бүл, найз нөхөд бас Хаюүн ч мөн ирчхэж. Түүнийг харахгүй удна гэхээр гунигтай юм аа. Гэхдээ заавал алтан медаль авчхаад чамд сэтгэлдээ мэдэрч буй бүх зүйлсээ тоочиж, найз залуу чинь болж болох уу гэж асуух болохоор хүлээж байгаарай.

"Хурдлаач дээ ачаагаа энд өгөөд аль!" Хисын Никиг зэмлэсээр хурдхан чимдамаа өгөхийг шаардана.

Хажуугаас дүү минь намайг нударснаа "Надад хэлээд байсан төлөвлөгөөгөө ирчхээд шууд хэрэгжүүлэх юм байгаа биз дээ?" гэж мушилзсаар асуухад ээж "Юун төлөвлөгөө?" хэмээн биднийг сэжиглэсэн янзтай хөсгөө өргөн лавлалаа. Бид сандарч аль чадахаараа л юу ч биш дээ хэмээж түүнийг мангартуулахыг оролдов.

Удалгүй бидний нисэх цаг болоход Хаюүн намайг тэврээд чихэнд минь "Хурдан ялаад ирээрэй. Май, энэ миний азын зүүлт." гээд хүзүүд минь нэгэн хүйтэн металл мэдрэгдээд харвал миний түүнд шинэ жилийн бэлэг байлаа. Түүнд их чухал зүйл нь болсныг мэдээд дахиад л би догдлоод ирэв.

"Баярлалаа Хаюүн аа." намайг ингэж хэлээд ярзайхад тэр ч бас өөдөөс малийж "Нээрэнгээсээ медальтай ирэхгүй бол мөчийг санжуулна шүү! Нойр хоолоо хасан байж бэлдчихээд ялагдвал ичмээр хэрэг болно шдээ." хэмээчхээд хацрыг минь чимхээд авлаа. Бидний тэнэгтэхийг харсан зургаан мангар нүдээ эргэлдүүлж "Хурдан явчихмаар байх юм." гэж Жэюүн хэллээ.

Би инээсээр яг тэдний араас явах гэж байхад Хаюүн гэнэт гараас минь татаад "Хүлээж байгаарай!" гэснээ намайг чанга гэх чинь тэврээд "Сүүлийн удаа ингээд тэвэрчихье..." хэмээж биднээс өөр хэнд ч сонсогдохгүйгээр өгүүлэхэд би ч мөн түүнийг эргүүлэн тэврэв. Тэгтэл Жунсон хүрмээс минь татсаар "Хоцрох нь!" гэж хэлээд намайг дагуулж хонгилоор гүйлээ. Ард Хаюүн бас гэр бүл минь гараа далласаар хоцров.


___


Тэмцээний үе болчихлоо. Гар хөл салганаад ялагдчихвал, алдаа гаргачихвал яана гэсэн сөрөг бодлууд толгойд минь хөрвөөсөөр. Зүрх минь сандралаас болж цээжинд байж суухын аргагүйгээр хурдан цохилж, удахгүй миний ээлж болно гэх аймшигт үнэнтэй нүүр тулгарахаар бэлдэнэ.

Гэнэтхэн Хаюүний медальтай ирэхгүй бол мөчийг минь санжуулна бас ял гээд өөрийнхөө азын зүүлтээ өгснийг саналаа. Тийм шдээ! Би нэгт орж ялахгүй бол солонгост намайг медальтай маань ирэхийг Хаюүн хүлээж байгаа. Биеэ зовоон байж бэлдсэн үзүүлбэрээ хамгийн сайнаараа хичээгээд үзүүлэхэд л болно. Амьсгал Сонхүн аа, тайвшир. Чи заавал ялах болно. Пүү...

Нэр минь дуудагдаж би хүйтэн мөсөн дээр хөлөө тавилаа. Хүйтэн юм. Хаюүн даарах үед минь үргэлж ямар нэг аргаар дулаацуулдагсан. Даараад ханиад хүрчихвэл гэрт минь ирдэгсэн. Тэгэхээрээ байнга л ээжтэй амьдралын талаар яриад суучихдаг их сонин хүн шүү.

Одоо энд үзүүлэх үзүүлбэрээрээ чамд мэдэрдэг бүх мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлнэ ээ. Намайг сайн харж байгаарай...

Чамтай анх учирсан өдөр...

Автобусанд унтчихсан байхыг чинь харсан үе...

Биенээ сайн мэдэхгүй ч сайн найзууд болж найзуудтай минь тоглосон мөч...

Бороонд норсноос болж ханиад хүрснийг минь мэдээд өөрийгөө буруутгасан өдөр...

Чамтай өнгөрүүлсэн мөч бүхнээ нандигнасан нь одоогийн намайг бий болгосон болохоор чамд үргэлж талархаж явахаа энэ бүжгээрээ харуулъя...


___


-ВҮҮ! БАЯР ХҮРГЭЕ! БУРХАН МИНЬ ГЭЖ! ЧИ АЗИЙН АВАРГА БОЛЛОО ШДЭЭ!

Найзууд минь бүгдээрээ намайг алтан медальтай хүрч ирэхэд ийн ориллоо.

-Яая чих чих, жоохон чимээгүй гэм дээ. Бас баярлалаа. Харин амласан ёсоороо миний нэг хүслийг биелүүлэхээ мартаагүй биз?

Намайг ийн сануулахад тэд бүгдээрээ инээсээр яаж мартах билээ гэсээр бүгд машиндаа суулаа. Дасгалжуулагчийн хүүхэд нь өвдсөн гэсэн тул бид шууд солонгос руу буцахаар болсон юм. Үнэхээр их ядарч бас өлсөж үхлээ. Гэртээ буцаж ирээд гэдсээ хагартал ээжийнхээ хоолыг идэх юмсан. Тэгчхээд Хаюүнтай дуртай зайрмагаа хамт идвэл яг болох гээд байна шүү.



Min Ha-Yoon's POV



Зурагтаар түүний үзүүлбэрийг үзэж суухдаа үнэхээр их сэтгэл хөдөлснөө нуух юун. Түүний харц, биеийн хөдөлгөөн гээд бүх зүйл нь дахин давтагдашгүй одод мэт тодорч харагдана. Бүхэл үзүүлбэрийнх нь турш амьсгаагаа түгжчихсэн байснаа ч анзаарч харсангүй. Охидууд түүнд унаж тусах нь аргагүй л юм байна. Арай л орой ухаарчхав уу даа.

Ашгүй тэр нэгдүгээрт орлоо. Сэтгэл минь уужраад ирэх чинь. Одоо л нэг бүрэн амьсгаагаа авахтайгаа боллоо. Гэвч ахиад л түүний медалиа хүртэхдээ инээмсэглэснээс нь болж амьсгалаа түгжчихлээ. Тэр хэтэрхий төгс юм. Миний хэзээ ч хүрч чадахгүй сансар огторгуйн од шиг л...







Author's note:

Яана аа хэдхэн хэсгийн дараа дуусах нь ээ кк.

The MemoriesWhere stories live. Discover now