19.

126 26 1
                                    

[A ZEPHYR]
-a calm, gentle breeze
_________________________

[A ZEPHYR]-a calm, gentle breeze_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Park Sunghoon's POV



Би түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр боллоо. Жилийн сүүлийн өдрийн өглөө нь хүйтэн байсан авч орой нь арай гайгүй болсон нь хачин. Биднийг түүний гэр лүү алхах зуур бидэн рүү намуухан сэвшээ салхи салхилж байлаа. Энэ нь хажууд минь байх хүний гарыг санагдуулах шиг. Айж, даарах үед түүний гар миний гарыг чанга гэх чинь атгадаг байж билээ. Одоо ч энэ зан нь өөрчлөгдөөгүй хэвээр.

-Хаюүн аа, чи яг энэ салхи шиг юм...

Гэрийнх нь гадаа ирэх дөхөхөд би түүнд ийн хэлэв. Үргэлжлүүлэн "Зөөлөн хэрнээ намуухан..." хэмээн өгүүллээ. Тэр над руу хараад юу ч хэлсэнгүй. Гэхдээ яг гэртээ орохынхоо өмнө над руу бие, харцаа чиглүүлж дахин нэг удаа чанга гэх чинь тэвэрлээ. Түүнийг гэнэт гэнэтхэн ингэхэд нь жоохон айх юм. Сэтгэлээ ил гаргачих вий гээд.

"Сонхүн аа, би ч-" түүнийг надад хэлэх гэсэн зүйлээ хэлж дуусаагүй байхад хаа сайгүй гэрэлт цацраг буудаж эхэллээ. Харанхуй гудамжнуудыг гэрэлтүүлсээр байгаа нь шинэ он ирснийг илтгэнэ.

Хаюүний гарыг нь хөтөлтөл тэр гайхсан харагдсан ч больж над руу хараад мишээв. Би ч мөн түүний инээмсэглэлийг өнөөдөр их олон удаа хүртсэндээ, мөн гарыг нь хөтөлж, тэвэрсэндээ баярлаж өөдөөс нь ярзайлаа. Аа... Энэ мөч үүрд үргэлжилдэгсэн бол ямар сайхан бэ? Зөвхөн тэр бид хоёрын ертөнц...



Min Ha-Yoon's POV



Гэртээ орж ирээд хүнд гэх чинь санаа алдлаа. Би сая яг амьдралынхаа хамгийн том алдааг хийх гэж байсан болохоор тэр. 'Би чамд хайртай' гэх эдгээр үгсийг чамд хэлэх яагаад ийм хэцүү юм бэ Пак Сонхүн?

Өө! Зассан байсан гацуурын доор баахан ууттай бэлгүүд байна. Ёох одоо энийг харчхаад би яаж унтах болж байна аа?

Өрөөндөө ороод хувцсаа тайлж байтал хүзүүд минь нэг зүйл мэдрэгдэв. Хүзүүний зүүлт үү дээ? Энийг би хэзээ авчхав аа? Гэхдээ их хөөрхөн юм. Сансар огторгуйн хийцтэй яг л миний сонирхлын эд. Магадгүй би л дэлгүүр хэсэж аваа байлгүй.

The MemoriesWhere stories live. Discover now