23.

116 28 3
                                    

[LOVING YOU]
_________________________

[LOVING YOU]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Kim Sunoo's POV



Түүнийг анх хараад л сэтгэлдээ нууцхан шохоорхож билээ. Гэтэл гэнэтхэн нэг өдөр тэр надтай яриа өрнүүлж бид найзууд болсноор түүнд мэдрэх сэтгэл минь улам гүнзгийрсээр одоогийн байдалдаа хүрчээ. Миний анхны бөгөөд гунигтай хайр минь...

Өдөр өнгөрөх тусам чи надаас холдоод байх шиг... Намайг мартаад байх шиг...

Чи айж байгаатай адилаар би ч мөн эмээж байна. Намайг мартсан чамайг шөнө бүр би хар дарж зүүдлэх юм. Айгаад байна... Бидний хамтдаа өнгөрөөсөн цаг мөч бүхнийг чи санахгүй болж, намайг ч чам дээр уулзахаар ирэнгүүт надаас бишүүрхэж буй чиний айсан харцтай төрх...

Яагаад заавал чи гэж? Хаюүн аа, бодоод байх нь ээ чи хэзээ ч минийх болохгүй хүн байжээ. Тэрийг нь би анхнаасаа гадарласан хэрнээ л чамайг хайрлаж байдаг би их ухаангүй байж. Гэхдээ тэгсэндээ үл харамсаж байна. Чи надад үнэхээр гайхалтай мэдрэмжүүдийг бэлэглэж явсан... Үүнийгээ мэдэхгүй чинь харамсалтай юм. Бодвол ганц надад ч биш өөр олон хүмүүст итгэл найдвар өгөөд явсан биз.

Сонхүн гэгч чинь их азтай залуу юм... Хаюүн... Энэ нэрийг би одоо хэр их дуудаж чадах бол? Хэдэн жилийн турш уу? Хэдэн сарын турш уу? Хэдэн хоногийн турш уу? Чамайг алдана гэхээр... Би... Үнэхээр аймшигтай их хэмжээний сэтгэлийн шархыг зүрхэндээ мэдрэх юм. Худлаа байсан ч болоосой гэж өдөр бүр хүсэх юм.

Чамайг "За параанк байсан юм аа!" гээд чанга чанга инээсэн төрхийг чинь мөрөөдөх юм. Гэхдээ энэ бүгд хүсэл, найдлага, бодлоос минь хэтэрч өгөхгүй нь. Хэдэн өдрийн турш эдгээр зүйлсийг бодож хөрвөөсөөр ядарч байна...



Park Sunghoon's POV



Аа... Түүний дуртай ресторанд ширээ захиалчихсан. Дээр хараад байсан чихмэлийг нь олоод авчихсан. Бөгж, цэцэг гээд бүх зүйлс бүрдсэн байна. Одоо Хаюүн л үлдлээ.

Тайвшир Сонхүн аа, тайвшир. Тэр татгалзсан хариу өгсөн ч түүнийг бүрмөсөн алдана гэсэн үг биш. Тийм ээ, одоо түүнийг дуудацгаая.

'Өнөөдрийн зургаан цагт ХХХ газар хүрээд ирээрэй. Чамд нэг зүйлийг хэлэх гэсэн юм.'

Энэ арай ч биш юм уу. Арай л илт байна аа.

'Бацаан аа! Зургаан цагт ХХХ газар ирээрэй!'

Хмм... Үгүй ээ, ямар хүүхэд дээрэлхэж байгаа биш дээ.

'Хаюүн аа! Азын зүүлтийг чинь буцааж өгөх гэсэн юм. ХХХ газарт хүрээд ирээрэй 😴'

Тийм ээ энэ л яг болно. Одоо долоон цаг үлдсэн юм чинь тэр амжаад ирчих байлгүй дээ.

'За нээрээ бүр хэлэх гэж байгаад л мартаад байх юм даа. АЗИЙН АВАРГА БОЛСОНД ЧИНЬ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯР ХҮРГЭЕ!!! 😽'

Хэх түүний эдгээр үгс л намайг жаргалтай болгоход хангалттай юм даа. Пүү... Зүгээр дээ. Тэр миний найз охин биш байсан ч сайн найз минь хэвээр үлдэнэ. Айх хэрэггүй, сандраад ч хэрэггүй. Түүнээс ганцхан асуултын л хариултыг авчихвал болох нь тэр.


___


Author's POV



Таван цагийн үед ээжээсээ гуйж гуйж гэрээсээ гарсан охин автобусаа хүлээн суулаа. Хайртай хүнээ хэдэн өдөр байсан ч хараагүй тул ихэд л санасан байх агаад хурдхан л уулзахын түүс болж байв. Найзынхаа хэлсэн автобусанд суусан ч тэр газрыг нь олохгүй байсан тул аргагүйн эрхэнд уулзах ёстой хүн болох Сонхүн рүү залгав.

-Байна уу? Сонхүн аа, би яг хаана байгаагаа сайн мэдэдгүй ээ. Хотын төвдөө ирчихсэн л байна.

-Аан, чи одоо ямархуу газар байна? Харагдаж байгаа хамгийн том барилга ямар нэртэй байна?

Тэднийг ярьж байхад Хаюүн гэнэт дуугүй болчхов. Удалгүй түүний утас газарт унах нь сонстлоо...



Min Ha-Yoon's POV



Юу вэ? Энэ утас хэнийх юм бэ? Би хэнтэй яриад байгаа юм бэ? Ямар газарт ирчхэв ээ? Сая л ээжтэй хамт хөтлөлцчихсөн байсан шдээ. Тэр хааччихав аа? Намайг ийм газарт ганцааранг минь орхичихсон байна. Ээж ээ, та хаана яваа юм бэ? Би айгаад байна...

Нэгэн охин нүдэндээ нулимстай хөл хөдөлгөөн ихтэй хүйтэн гудамжаар гутлаа чирсээр алхална. Тэгэхдээ байнга л амандаа 'ээж ээ...' гэх үгийг бувтнах ч бусдад тэр нь үл сонстоно. Хэр удаан юм бүү мэд. Нар жаргах үед түүний хөл нь удаан хугацаанд алхсанаас болж цуцсан байсанд тэр нэг байгууллагын шатны доор элгээ тэврээд уйлан суулаа.

The MemoriesWhere stories live. Discover now