15.

134 29 5
                                    

[VIDEO THAT WE'VE MADE]
_________________________

[VIDEO THAT WE'VE MADE]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



"Өө! Нээрээ би өнөөдөр камераа авчирсан! Бүр мартчихаж. Чи хамт бичлэг хиймээр байна уу?" тэр чимээгүй байдлыг эвдсээр эв хавгүйхэн цүнхээ уудалж камераа гарган үзүүлээд инээмсэглэлээ. Түүний инээмсэглэлийг харсан хүн юу гэж л хүсэлтэнд нь татгалзсан хариу өгөх вэ дээ. Би мэдээж "Тэгье!" л гэж хариулав.

Тэр улам мишээж "Бичиж байна уу? Аан тэгж байна. Тэгэхээр би өнөөдөр Сонхүний гэрт ирсэн байна. Аа... Үнэнийг хэлэхэд жоохон эвгүй л байна шүү. Хэ хэ гэхдээ яахав ээ тийм ээ, Сонхүн аа?" тэр ийн хэлээд над руу харцаа мөн камераа шилжүүлэв. Би толгой дохин "Тэгэлгүй яахав! Одоо ээж маань оройн хоолоо бэлдэж байгаа. Хаюүн аа чи түүний хоолыг ганц халбагадаад л амтанд нь дурлах байх даа. Ха ха, нээрээ би чиний тухай сайн мэдэхгүй шүү дээ. Өөрийнхөө талаар яриач." гэж би гараа микрофон болгон ашиглаж түүнээс асуув.

"Хмм... Сайн бодоодохъё. Би 2002 оны 10 сарын 23-ны үүрээр төрсөн. Одоо 19 настай төгсөх ангийн сурагч. Гурван сайн найзуудтай Сонү, А-Ин, Сонхүн. Хэх тэд бүгдээрээ галзуу гээч! Дуртай өнгө гэвэл цэнхэр байх аа. Хийх дуртай зүйл гэрээ доргитол чарлаж дуулах дуртай бас найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх. Мөрөөдлөө Сонхүнтай хамт удахгүй олох гэж байгаа. Ммм... Өөр чинь юу байгаа билээ? Аан тийн! Би 5 нас хүртлээ өвөө эмээ дээрээ өссөн. Гэхдээ одоо тэд нас барчихсан байгаа. Аав ээж маань хоёулаа их шаргуу ажилчин хүмүүс болохоор би тэднийг дуурайсан. Их сайн хүүхэд шүү би чинь! Ууж үзээгүй тамхи татаж үзээгүй. Бодоод байсан чинь би ямар уйтгартай мөртлөө сайн хүн шиг амьдраа вэ? Иймэрхүү л байна даа. Одоо чиний ээлж Сонхүн аа. Би чамд өөрийнхөө тухай мэдэх бүхнээ л хэллээ." гээд над руу буцаан хөтлөгч мэт гараа микрофон болгон ашиглаж асуулаа.

"Сайн байцгаана уу? Тэгэхээр намайг Пак Сонхүн гэдэг. Би өвлийг санагдуулам хүйтэн өнгөнд дуртай. Бас олон улсын уран гулгалтын тэмцээнээс олон удаа медаль хүртэж байсан. Доороо нэг дүүтэй надаас 5 насаар дүү л дээ. Харж байгаачлан би Хаюүн шиг айлын том хүүхэд. Аав ээж минь намайг багаас минь дэмжин одоогийн намайг бий болгосон. Ммм... 5 галзуу хүүхдүүдтэй найзалдаг. Нэрүүдийг нь дурдаад яахав. Чөтгөрийг дурсахаар гэдэг дээ. Гэнэт ирчихвэл яана. Өөр чинь... Аан тийн Хаюүнтай ярилцах дуртай! Бас дүүгээ өдөх дуртай. Түүний царай нь бүр яаж хувирдаг гэж санана аа! Чи харсан ч болоосой. Ха ха ха. За тэгээд иймэрхүү л байна даа Хаюүн аа. Өөр зүйл мэдмээр байна уу?"

Бид ч ингэсээр бараг цаг гаруй бичлэг хийчихсэн байв. Гэхдээ зүгээр дээ би түүнтэй байх хамгийн их дуртай. Тэр надтай байхдаа ерөөсөө биеэ барьж хоёр нүүр гаргадаггүй. Зүгээр л Хаюүн гэх хүн шигээ л байдаг.

"Нээрээ Хаюүн аа, нэр чинь ямар утгатай юм бэ?" намайг ийн асуухад тэр бодолхийлснээ "Ээж хэлэхдээ энэ нэрийг маань эмээ маань өгсөн гэсэн. Ямар утгатайг нь асуусан чинь 'үргэлж залуугаараа' гэсэн утгатай гэж хэлж байсныг нь бүдэг бадаг санаж байна. Бодоод байсан чинь би нэр шигээ үүрд залуухнаараа байх юм байна!" гэж хөөрүү хэрнээ нэг л гунигтай байдлаар хэлэв.

Би ч нээх юм бодсонгүй угаасаа эмээтэйгээ их дотно байсан бололтой. Түүнийг санаж араас нь бэтгэрэх ойлгомжтой зүйл л байсан.

Удалгүй ээж бидэнд "Хоол болсон шүү! Хурдан ирээрэй!" гэх нь сонстож бид бүгд хоолны ширээнд суун байраа эзлэв. Өнөөдөр аав ажилтай гэсэн тул түүний сандлыг Хаюүн нөхөж байлаа. Дүү маань над руу нэг л сонин харсаар.

Ээж маань Хаюүнаас чи хэдтэй вэ, Сонхүнтай ямар холбоотой юм, хаана сурдаг вэ гэх мэт асуултууд асууж түүнийг эвгүй байдалд оруулж байна гэж бодсон ч харин ч эсрэгээрээ ээжтэй буу халаад суучих нь тэр.

Юу л болоод байна даа...

The MemoriesWhere stories live. Discover now