13.

146 27 6
                                    

[HIS HUG]
_________________________

[HIS HUG]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Тэр явчихлаа. Аааааааа... Аав ээжийнхээ асуултад дарагдахаас өмнө бие сэтгэлээ бэлдэж зайрмаг авч идье дээ. Тэр ийн бодсоор гэрийнхээ хажууд байрладаг жижигхэн мухлагаас шоколадтай мөхөөлдөс авч, тоглоомын талбай дээр очин савлууран дээр суулаа. Толгойд нь Сонхүн болон түүнтэй өнөөдөр яаж цагаа өнгөрүүлснээ л бодох агаад догдлон байж ядах аж.

Гадаа бүр орой болоод хүйтэн болчихсон байсан ч зайрмаг авах энэ охиныг хүмүүс харвал тэнэг л гэж бодох байх. Гэхдээ үгүй ээ энэ зайрмаг өнөөдөр Сонхүнтай идсэн мөхөөлдөс байсан юм. Өнөөдөр болсон зүйлсийг мартахгүй гэсэндээ л дааран байж авч идсэн хэрэг.

Гэртээ орж ирэхэд тэд бүгдээрээ намайг хүлээгээд сууж байв. Бүтэхгүй хүмүүс шүү.

"Эгч ээ! Та ийм царайлаг найзтай байсан юм бол хэлэхгүй яасан юм! Гомдсон за!" гэж Хэсү намайг суухын завдалгүй ийн хэлэв. Хажуунаас нь Хва-Жин "Тэнэгтээд байгаач тань шиг шалиг хүнийг талын согоо яаж тоодог юм? Эгч ээ та зүгээр Сонхва ч билүү Сонхүн ч билүү тэрэнтэйгээ үерхэж нүдийг минь баясга." гэж айлдлаа.

Тэдний тэнэг ярианд инээд минь хүрч байсан ч тоглохоор шийдэн яг амаа нээх гэж байсан ч аав ээж хоёр хажууд минь байгааг санан дуугүй боллоо. Аав намайг дуугүй байгааг харсан анзааран "Одоо хайр дурлал ярих та нарын нас мөн үү Хэсү, Хва-Жин аа?" гэж шүүрс алдан хэлээд өрөөндөө орчхов. Түүнийг тоглож байгааг хэн ч харсан мэдэхээр байсан. Учир нь тэр хэзээ ч уурладаггүй юм. Инээх гэж л өрөөндөө орсон биз.

Ашгүй нээх сүртэй асуултууд ээж асуусангүй шүү. Өө! Нээрээ камертай байснаа бүр мартчихаж. Маргааш сургуульдаа авч явна аа.

Ингэж бодсоор бүлээн шүршүүрт орон унтахаар ороо засав. Өглөө эрт сэрж, өдөржингөө алхсаар ядарч байлаа. Гэхдээ Сонхүнтай өнөөдөржингөө хамт цагийг маш хөгжилтэй өнгөрүүлсэн тул огт харамссангүй.

Тэр одоо унтсан болов уу? Аа... Намайг бодоод унтахгүй хөрвөөдөг бол ямар сайхан бэ? Яг л би түүнийг бодсоор өглөөний нарыг угтдаг шиг...


___


Нэгдэх өдөр ч аймшигтай юм аа. Бүр залхуу хүрээд нойр хүрээд яг хадан гэртээ очих нь ээ. Дахиж энэ математикийн багшийн царайг харвал нээрээ би яг үхэх нь. Ядаж байхад намайг хараад байх юм. Юу ч хийхгүй байгааг мэдчихсэн юм болов уу? Нэр дуудвал ёстой үхсэн дээ. Ёох энэ бодлогуудыг нь бодохоос доо. Амьдралд хэрэг болно л гээд байсан хаа байна. Би лав ерөөсөө бодоогүй дэг... За яахав. Хэрэг болдог л юм байна лээ.

Гэхдээ ийм төвшний бодлого огт хэрэг болоогүй шүү. Ёооо яг үхлээ. За за ингэж бодож болохгүй шдээ. Угаасаа надад үлдсэн хугацаа бага юм чинь... Байж бай даа! Үлдсэн хугацаа бага юм бол харамсмааргүй байнашд! Ер нь хэлэх гэсэн үгээ хэлээд наачих уу? Эмзэгхэн дэлбээ царайлчхаад уйлж тэнэгтэх вий дээ. Уг нь сая шалгуулсан бодлого маань зөв л байсан шд. Тэрийг нь хэлж байхад үг сонсож чадахгүй гээд эргүүтээд байх юм!

Ёооо гэхдээ бас ажил нь гэж бодохоор өрөвдөх шиг. Хүүхдүүдэд хараалган байж бидэнд хичээл зааж өгдөг шүү дээ. За мэдэхүй ээ мэдэхгүй! Зүгээр бодлогоо л бод Мин Хаюүн! Битгий өөр зүйлд сатаараад бай!

Түүнийг иймэрхүү сонин бодлууд бодож байх хооронд хонх дуугарсныг ч өөрөө анзаарсангүй. Найзууд нь дуудаагүй байсан бол одоо ч багшийнхаа талаар гомдлоод сууж байх байсан байлгүй.

-Чи ойрд нэг л сонин байгаад байх юм.

-Харин тхх. Юуг нь мэдэхгүй ч сонин.

Найзууд нь цайгаа уунгаа түүнд хандан ийн хэлэв. Тэр ч гайхан "Айн би яасан гэж?" хэмээн том нүдэллээ. Тэд "Байнга л бодлогошроод санаа алдаад нэг л идэвхгүй хэрнээ үгүй ч юм шиг. Чи ядраад байгаа юм уу? Эсвэл сэтгэл гутралд орчхоод байна уу ч гэж бид хоёр бодсон. Хэрвээ санааг чинь зовоосон зүйл байгаа бол эргэлзэлгүй бидэнд хэлж байгаарай за юу?" гэж бухимдсан хэрнээ санаа зовсон өнгө аястайгаар хэллээ.

Ийм хоёр сайн найзаасаа хэн л өвчнийхөө талаар хүндэртэл нь нуухав дээ. Үнэхээр хэлмээр байсан юм. Хүн сэтгэл дотроо бүх айдас, гуниг, уур бухимдлаа нуугаад байвал ямар л олиг байв гэж дээ. Оройтохоос нь өмнө хэлье гэж бодоод "Хэ хэ та хоёр хэтэрхий сайн найзууд юм... Үнэндээ та хоёрын хэнд нь ч хэлээгүй нэг зүйл байгаа. Гэхдээ одоо хэлэхэд тохиромжгүй байна. Намайг бэлэн болтол хүлээж болох уу?" гэв.

Найзууд нь ч түүнийг ойлгон инээмсэглэсээр нааштай хариулт өглөө.

Тэд намайг уйлах үед ч инээх үед ч хамт байсаар ирсэн багын найзууд минь. Хэрвээ би тэдэнд өвчнийхөө талаар хэлвэл тэд яах бол гэхээс айж байна...


___


Дугуйлангаасаа тарчхаад автобусны буудал руу зүглэн хэдэн минут хүлээж байгаад суулаа. Тэнд Сонхүнтай тааралдаасай гэсэн хүсэл зүрхэндээ тээсэн ч гэрийнхээ тэнд буух хүртэл огт харагдсангүй.

Аа... Түүний тэврэлт л одоо яг надад хэрэгтэй байна...

The MemoriesWhere stories live. Discover now