08.

172 31 6
                                    

[OUR FEELINGS]
_________________________

[OUR FEELINGS] _________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



Ашгүй кино дууссан ч Хаюүн миний гарыг атгахаа больсон нь муухай юм. Аа... Түүний гарыг илүү удаан атгамаар байсан юмсан. За за ядаж л атгасандаа баярлая даа. "Одоо хаашаа явах уу? Дөнгөж гурван цаг болж байна шд." Ники кино театраас гарахдаа ийн асуулаа.

-Хүүе ээ! Эхлээд нөгөө бооцоо. Тэр хоёрын хэн нь түрүүлж айсан юм?

Жонвоны энэ асуултад бид бүгд тэр хоёр луу харав. Жунсон "Би Хаюүний хажууд сууж байхдаа лав түүний айж байгааг хараагүй. Харин бүр Сонхүнийг аргадаад байж байсан." хэмээлээ.

Би түүн рүү харцаа ичингүйрэн чиглүүлэв. Тэгтэл тэр ч бас ичээд чих нь улайрчихсан байв. Түүнийг нь харсан би ч мөн бантаж худлаа хоолойгоо зассаар "Ёстой тийм юм болоогүй шүү!" гэлээ. Тэд бүгд "Худлаа яриад бай! Жэй харсан гээд байна. Тэр худал хэлэх хүн биш шд." хэмээв.

-Ээе битгий маргаад бай! Хисыний хажууд хэн суусан бэ?

Хаюүнийг ингэж асуухад Ники гараа өргөсөөр "Тэр цочоодог хэсгүүд дээр нь айгаад миний ард ороод байсан!" гэвэл түүнд бооцоо тавьсан хүмүүс амандаа аяархан үглэсээр Хаюүнд мөнгөө өглөө. Тэр баярласаар над руу мөнгөө сарвайлгаад хар даа би ийм баян гэсэн янзтай ёжлон инээж байлаа.

Хэх түүнтэй байхад хэзээ ч уйдахгүй юм аа.



Min Ha-Yoon's POV



Яана аа арай Жунсон бидний гар хөтлөлцөхийг харчихсан юм биш биз дээ. Сургууль дээр яаж нүүрийг нь харна даа байз. За яахав ээ, одоо зүгээр юу ч мэдэхгүй хүн шиг л байцгаая. Би юу ч хийгээгүй, хараагүй, сонсоогүй. Тийм ээ яг ингээд л байя.

-Одоо тэгээд хаачих юм?

Нээрээ хаачих билээ? Тиймэрхүү зүйл дурдсан билүү? Өө! Мартахаасаа өмнө гялс эмээ ууя. "Ам цангаад байна. Уух юм авчхаад хүрээд ирье." гэж Сонхүнд аяархан шивнэн хэлсэн боловч тэд яаж ийж байгаад л сонссон бололтой. Надад бас авчраарай гэсээр би 7 хүний уух зүйлийг авчрахаар болчхов.

Ганцаараа чадахгүй тул Хисын надад гар сунгаж туслахаар боллоо. Бид замдаа элдэв сонин хачин ярьж инээлдсээр арай гэж тэдний захисан юмнуудыг авчирлаа.

Эмээ гаргаж уухад намайг харсан бололтой Сонхүн "Юуны эм юм?" гэж асуув. Би худлаа үнэн юм хольж ярьчхаад сүүлдээ хэлэх үггүй болсонд шалтагласаар Хисын дээр очив. Намайг ямар өвчтэй болохыг түүнд мэдэгдэхийг огт хүсэхгүй байна.

-Чи юунд дуртай юм?

-Айн? Аан би өөртөө дуртай.

Миний хариултад Хисын намайг гайхсан нүдээр харахад хүргэв. Би инээсээр "Тоглосон юм даа. Би яг юунд дуртайгаа мэдэхгүй л байна. Яг ямар мөрөөдөлтэй гэдгээ ч мэдэхгүй. Гэхдээ Сонхүн миний мөрөөдлийг олоход тусална гэсэн болохоор би удахгүй чиний асуултанд хариулж чадах байх." гэж сүүлдээ бодлогоширсоор хэллээ.

Хисын яриаг минь анхааралтай сайн сонссоны эцэст надад жижигхэн мишээл тодруулсаар "Чи ярих болгондоо Сонхүнийг ядаж нэг удаа дурдах юм Хаюүн аа." хэмээв. Би дотроо бодлоо, нээрээ л би байнга түүнийг дурддаг юм байна. Тоотой хэдэн удаа уулзаж байсан ч тэр миний сэтгэлд гүн шингэжээ.

Тэр намайг харснаа "Одоо түүн дээр оч оо. Наа чинь намайг харцаараа барьж идэх нь." гэж тоглоомтойгоор хэлчхээд түүн рүү харцаараа заав. Хисын чи хэтэрхий гярхай юм аа.

The MemoriesWhere stories live. Discover now