12.

143 27 3
                                    

[THE RAIN]
____________________________

[THE RAIN]____________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Author's POV



"Ү-Үнэхээр үнэн шүү. Би чамайг гайхалтай гэж боддог. Хийж байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлс гээд л бүгдээрээ төгс санагддаг." ээрж муурсаар Сонхүн түүнд ийн хэлэв. Хаюүн догдолсон байгаагаа нуухын тулд "Тийм үү? Хаа... Тэгвэл ашгүй дээ. Санаа минь зовж байсан ч одоо больчихлоо." гээд тодоос тод инээмсэглэв.

Үүний дараа хэн нь ч түрүүлж яриа өдөхийг хичээгээгүй тул эвгүй уур амьсгал бүрджээ. Сонхүн энэ байдлыг удаан тэвчиж чадаагүй бололтой Хаюүнд суниасаар "Чиний хуучин байранд очоод дурсамжуудыг чинь сэргээчихсэн юм чинь одоо хоёулаа манай хуучин байранд очих уу?" гэж тоглоомтойгоор асуухад тэр толгой дохисоор "Тэгцгээе! Дуртайяа." гэлээ.

Сонхүн ийм хариулт авна гэж бодоогүй байсан биз. Тэгээд л балмагдсан царайлсан байх. Гэсэн ч нэгэнт л тэгээд хэлчихсэн юм хойно Хаюүнийг өмнө нь амьдарч байсан гэрийнхээ гадаа дагуулж очив.

-Энд би хүүхэд насаа яаж өнгөрүүлснээ маш сайн санаж байна. Тэр тоглоомын талбай дээрх элс дээр халуун наранд өдөржингөө болсон ч борлодоггүй байсан гээч! Бас тэнд байгаа дэлгүүрээс өвөлд ч зунд ч байнга зайрмаг аваад иддэг байж билээ. Ха ха том ах гэсэндээ охин дүүдээ ч үргэлж зайрмаг авна. Бодоод байсан чинь би ямар сайн ах юм бэ? Аа бүр өөрөөрөө бахархчихлаа.

Амнаас нь гарч буй бүх үгийг анхааралтай сонсон суух Хаюүн инээх үедээ инээж түүний яриаг ч тасалдуулсангүй.

Өдөр өнгөрч нар жаргах үеэр тэнгэр муудсаар бороо нэг нэгээрээ дусалж эхэллээ. Автобусанд суух гэсэн ч энэ хавьд автобусны буудал байхгүй тул намжтал нь саравчинд суухаар болов. Тэгтэл гэнэт Хаюүнд нэг санаа төрсөн бололтой Сонхүнаас "Чи кинон дээрх шиг бороонд бүжиж үзсэн үү? Би лав үзээгүй. Тийм болохоор одоо миний хийх үйлдэлд битгий гайхаарай." гэж асуучхаад инээсээр саравчнаас бараг гүйсээр гарлаа.

Эв хавгүй эвсэлтэй байгаа ч Сонхүнд бүх зүйл төгс мэт санагдаж байлаа. Хаюүний хуруу бүр дээр борооны дусал унаж, хар урт үс нь норж цагаан царайг нь гэрэлтүүлж байна уу гэлтэй. Нүдэнд нь баяр хөөр тодорч томоос том инээмсэглэл нь л Сонхүнийг зүрхээр явуулахад хангалттай байв.

Хаюүн Сонхүнийг хамт бүжиглээч гэсэн аятай гараараа нааш ир гэлээ. Эрэгтэй нь эхэндээ дургүйлхэж байсан ч Хаюүний үгэнд оролгүй л яах вэ. Хамтдаа бүжсээр бараг цаг гаруй болоход тэд хэдийн усан хулгана болж аргагүйн эрхэнд алхаж явав.

Эцэст нь ойрхноор нь Хаюүний гэрт ирж түүнийг оруулчхаад явах гэхэд нь яаж ингээд норчихсон хүнийг ийм хүйтэнд явуулах билээ гээд Сонхүнийг чирсээр гэртээ орууллаа. Гэрт нь ороход түүний өнөр өтгөн гэр бүл нь бүгдээрээ байх агаад Сонхүнийг хараад эгч ээ гээд гүйж байсан дүүгийнх нь царай хувьсхийж нөгөө өрөө рүү гүйчхэв.

Том охин нь анх удаа л Сонүгаас өөр эрэгтэй хүүхэд авчирж ирж байгаад нь тулгамдсан ч дулаахан инээмсэглэсээр "Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан ороод ир! Даарчихсан байна шүү дээ. Удахгүй хоол боллоо." гээд Сонхүнийг орууллаа.

Тэр ихэд л сандарсан бололтой юм асуух бүрт ээрж муурсаар хариулна. Хажуунаас нь түүнийг харсан Хаюүн тайвшир даа гэсэн аятай нурууг нь зөөлөн илнэ. Түүнээс нь болж Сонхүний зүрх дэлбэрэхээ шахна. Хаюүн ч мөн эцэг эхээсээ санаа зовж буй нь нүдэнд ил харагдах бөгөөд харц бүрээс нь дальдчина.

Хоолны ширээн дэх уур амьсгал эвгүй байсан ч дүү нараас нь болж баахан хэрэлдээ үүслээ. Гэсэн ч тэд нэг гэр бүл л юм хойно хурдхан эвлэрч инээлдсээр хоолоо идэж дуусган Хва-Жин аяга тавгаа угаахаар нөгөө хоёр дүү нь зурагтаа үзэж аав ээж нь Сонхүнд илүү хувцас солиулж өмсүүлэв.

Орой болчихсон тул аюултай гээд Хаюүн автобусны буудал хүртэл хүргээд өгье гэж шалсаар түүний хүслээр тэд гэрээс нь гаран алхаж эхлэв. Сонхүн ч мөн талархсан сэтгэлээ илэрхийлж дараа ирнэ ээ гээд явлаа.

Тэдний их л чимээгүй болж өнгөрч хүрэх газартаа ирэхэд Сонхүн гэнэт л хажуудаа байх хүнээ тэвэрч аван "Баярлалаа Хаюүн аа... Өнөөдөр амьдралын минь хамгийн гайхалтай өдөр болж өнгөрлөө." гээд автобусандаа суулаа. Охин гайхсанаасаа болоод эргүүлж тэвэрч чадаагүйдээ битүүхэн харамсах ч зүрхний цохилт нь аль хэдийн чихэнд нь хаджээ.

The MemoriesWhere stories live. Discover now