14.

138 27 5
                                    

[HIS HOME]
____________________________

[HIS HOME]____________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



Өчигдөр бороонд бүр шалба норчхоод удчихсан болохоор халуураад түүнтэй таарч чадсангүй. Хайран юм аа. Царайг нь хармаар байхад. Магадгүй одоо очвол автобуснаасаа бууж байх болов уу? Хурдхан л гүйчхээд холоос ч болов түүнийг харчхаад л хүрээд ирье...

Гэрээсээ ийн бодсоор хамаг хурдаараа гүйлээ. Ард нь дүү нь "Хаачих гээд байгаа юм бэ?! Халуун чинь дөнгөж л буусан шдээ!" гэж байсан ч гүйсэн хэвээр. Амьсгаадаж хоолой нь хүйтэн агаараас болж өвдөж байсан ч илүү хурдаа нэмсээр арай гэж 10 минутын дотор автобусны буудалд ирэв.

Гүйсээр байгаад агаарын дутагдалд ороод нүд нь бүрэлзэн харагдана. Хэн ч байхгүй байсанд урам нь хугарч толгой гудайлгасаар гэр лүүгээ алхлаа.

-Сонхүн аа!

Түүний хоолой... Яг л өөрийг нь ирэхийг мэдэн хүлээж байсан уу гэлтэй. Зүрхийг нь түг түг түг гэж дуугаргахад хүргэнэ. Хаюүн өөр дээр нь хүнд цүнхээ арай гэж дааж байна уу гэлтэй гүйж ирээд "Өнөөдөр сургуульдаа яваагүй юм уу? Бас яагаад уруул чинь бүр хөхөрчихсөн байгаа юм бэ? Бүр хүйтэн хөлс цувчхаж. Алив халууныг чинь үзье." гэж санаа зовсон өнгө аястай ярилаа.

Халуунтай байсанд охины санаа бүр ч зовнин "Сонхүн аа бие өчигдрөөс болж өвдөө юу? Яана аа үнэхээр уучлаарай. Миний л буруу алив гэрт чинь хүргэж өгье. Хүүе ээ! Гуталгүй байгаа юм уу?! Гэрийн углааштай яах гэж ийм хүйтэнд өвдчихсөн байж гарч ирсэн юм бэ?!" гэж үглэсээр аль болох дулаацуулах гэсэн шиг хоёр гарыг нь атгах гэж оролдон байв.

Сонхүн одоо л ам нээн "Хэ хэ зүгээр дээ удахгүй эдгэрчихнэ. Царайг чинь харчхаад л явах гэж байсан юм..." хэмээсэн ч сүүлийн өгүүлбэрээ шивнэж хэлсэн тул Хаюүн түүнийг нь сонсож чадсангүй.

-Гэр чинь хаана байдаг юм? Би хүргээд өгье.

-Үгүй дээ! Зүгээр одоо яв аа.

Сонхүн сандарсаар Хаюүнд татгалзсан хариу өгөв. Хаюүн "Маяглаад бай! Ямар найз өвдчихсөн байгаа андаа хүйтэнд орхиод явдаг юм! Хурдан хэлээ! Чи даарах нь." гэж сүрдмээр янзтай хэмээлээ. Сонхүн нэг талдаа баярлаж байсан ч нөгөө талдаа тэр түүний зөвхөн найз нь тул өөртөө гутарна.

Хамт алхаж байхдаа Сонхүн бага зэрэг чичрээд байсанд Хаюүн өөрийн цагаан ороолтоо түүнд өмсүүлж "Болгоомжтой хандаарай эмээ маань надад нандигнан хийж өгсөн юм шүү." гээд инээгээд буцаад гарыг нь хөтлөв. Тэд үнэхээр хачин харагдаж байсан болохоор хүмүүс хааяа нэг тэдэн рүү тэнэг хүн харж байгаа мэт харах ч тэдний алинд нь ч хамаагүй байв.

Гэрийнх нь үүдэнд ирэхэд Хаюүн гэнэт Сонхүнийг тэвэрч аван "Аа... Өнөөдөр надад яг энэ л хэрэгтэй байлаа." гэчхээд тавих гэсэн ч Сонхүн ч мөн буцааж тэврэн "Надад ч бас яг энэ тэврэлт л хэрэгтэй байсан юм. Жоохон л ингээд байчихъя..." гэсээр сүүлдээ хоолой нь сонсогдохгүй боллоо.

Даарснаас болж хоолой нь сөөжээ. Тэгсэн ч түүний цээж үнэхээр халуун байсан юм. Магадгүй тасралтгүй түргэн түргэн цохилох түүний бяцхан зүрхнээс болсон байлгүй.

Яг хаалгыг нь тогших гэж байхад хаалга онгойн дунд эргэм насны эмэгтэй тэднийг угтлаа. "Сонхүн аа чи хааччихдаг юм бэ! Санаа минь ямар их зо-" тэр Хаюүнийг харчхаад таг гацсан ч удалгүй зүгээр болж "Чи найзаа авчраа юу? Алив ор л доо." хэмээн эвгүй хэрнээ дулаанаар инээмсэглэв.

Тэдний хэн хэн нь шоконд орсон байсан тул юу ч хэлж чадалгүй аясаараа л нэг мэдсэн Сонхүний гэрт хүрэлцэн ирсэн байв. Хаюүнийхийг бодвол цагаан өнгө давамгайлсан байх ба их цэвэрхэн аж.

Өрөөнөөсөө гарч ирсэн өсвөр насны охин ч Хаюүнийг хараад гайхсаар ээжийнхээ чихэнд нэг зүйлийг шивнэв. Хаюүн "Сайн байна уу? Намайг Мин Хаюүн гэдэг. Сонхүний найз байна аа." хэмээн инээмсэглэлээ. Түүнд ямар ч сандрал байхгүй мэт харагдах боловч үгүй дээ тэр яг одоо хаашаа ч хамаагүй зугтмаар байгаа.

-Яана аа хоол арай болоогүй байдаг. Та хоёр түүний өрөөнд байж байхгүй юу. Би гялс хоолоо хийчхээд та нарыг дуудъя.

Ээж нь үнэхээр эелдэг загнаад байсанд энэ нь Сонхүнийг бүр балмагдуулж орхилоо. Учир нь тэр хавийн хүн болгонтой ингэж харьцаад байдаггүй юм. "За!" гэх Хаюүний хоолой сонстож Сонхүний өрөөнд тэд оров.


...


...


...


Ямар нэгэн юм хэлээч дээ!

Тэд хоёул дотроо ийн бодов.

The MemoriesWhere stories live. Discover now