17.

139 27 5
                                    

[THE CONFESSION]
_________________________

[THE CONFESSION]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoon's POV



Хичээл тарчихлаа. Одоо би тэдэнд бүгдийг хэлнэ гэхээр л гар чичрээд хөл дайвалзаад байх юм. Гэхдээ одоо л хэлэхгүй бол оройтно.

-Энд хэлэх тохиромжгүй болохоор кафе орцгоох уу? Би дайлъя!

Намайг ингэж хэлэхэд тэд ч инээмсэглэн "Хамгийн үнэтэй бас амттай зүйлийг нь авч өгөөрэй баян эгч ээ!" гэсээр бид хүн цөөтэй ч их тухтай миний суух дуртай кафе руу орж ирлээ. Энд би бараг дөрвөн жилийн өмнөөс л ирж байна. Сэтгэл санаа доогуур байх үед энд ирж юм бодон тэр бодлуудаа бүгдийг нь өөртөө захиа болгон бичдэг байж билээ. Гэвч Alzheimer өвчтэй болсноо мэдсэнээсээ хойш ганц ч удаа ирээгүй.

Тэдэнд хэдэн кофе дуртай амттануудыг нь захиалчхаад VIP өрөө рүү нь орлоо. Эндхийн эзэн нь надад их сайн. Би анх нээгдсэнээс нь хойш л тасралтгүй ирж байгаа тул намайг энэ өрөөндөө байнга байлгаж заримдаа бүр уух юм авч өгдөг юм.

Захиалгаа хүлээх зуураа би гунигтайхан инээмсэглээд "Би... Alzheimer өвчтэй юм л даа." хэмээлээ. Тэдний цочирдсон, гунигтай, санаа зовсон царайг нь удаан харж чадаагүй тул доошоо гар луугаа харж үргэлжлүүлэв.

-Эмч удамшлынх байх гэсэн. Аавын маань өвөө бас ээж нь ийм өвчнөөр нас барсан юм. Надад одоо хэдхэн жилийн л хугацаа байгаа байх... Би удахгүй та нарыг, бүгдийг нь мартах байх. Хэх жоохон сонин л юм... Ирээдүйгээ хэзээ ч ингэж төсөөлж байгаагүй болохоор. Үргэлж та хоёрыг хуримаа хийхэд минь хажууд минь зогсоосой гэж хүсдэг байсан ч одоо тийм зүйл огт болохгүй бололтой. Намайг үхэх цагт...

Хоолой минь зангирсаар сүүлдээ үг хэлж чадахааргүй боллоо. Тэдний ч нүднээс нулимс бөмбөрөн урсаж, миний хэлэх гэж буй үгийг тэвчээртэй хүлээнэ.

-...гуйя, битгий намайг мартаарай. Намайг үүрд дурсамждаа сийлээрэй. Хурим дээр чинь биеэрээ очиж үл чадах учир миний суудал дээр дуртай цэцгийг минь тавиарай. Бас та нарт хийж өгч чадаагүй зүйлсээ оройтсон ч гэсэн одоо хийвэл болох уу..?

The MemoriesWhere stories live. Discover now