07.

162 29 7
                                    

[HOLDING HANDS]
_________________________

[HOLDING HANDS]_________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Min Ha-Yoong's POV



Хоёр дахь шөнө өө нойргүй хонож болохгүй ч түүний явуулсан мессеж зүрхийг минь булгиулж байсан тул нойр минь алга болчихлоо. Хаа... Хүнд дурлана гэдэг чинь яасан хэцүү юм бэ? Унтаж ч чадахгүй, сандраад олигтой юм ч тэр хүнтэйгээ ярьж чадахгүй. Ээрж муураад байвал сэжиг авчих гээд.

12 цаг хүртэл сэрүүн байсаар байсанд уйдсан би салхилахаар гарлаа. Надад бол яг тохирсон хэм. Жоохон салхитай ч гэсэн тэдгээр нь миний хацрыг илбэж буй мэт болохоор сайхан байна. Хэн нэгэнд тэврүүлж байгаа юм шиг л...

-Одоо гэр лүүгээ харьцгаая!

Нэг хүн эхнэр хүүхэддээ инээмсэглэсээр ингэж хэлэхэд би тэдний зүг харлаа. Бүгдээрээ нүүрэндээ мишээл тодруулсан бөгөөд энэ нь намайг битүүхэндээ атаархахад хүргэж байлаа. Би ч бас тэдэн шиг гэр бүлтэй болоод сайн цалинтай ажилд ороод сайхан амьдармаар л байна. Гэхдээ хэзээ ч тэгж чадахгүй нь харамсалтай юм.

Оройтчихсон болохоор ч тэр үү сэрүүхэн болж байсан тул би гэр лүүгээ буцаад оров. Тэгтэл том өрөөний буйдан дээр Хэсү утсаараа нэг хүнтэй харьцаж байгаа бололтой бичиж байлаа.

-Хэнтэй юм яриад байна?

-Цочих гэж! Өөрөө унтахгүй юу хийж байгаа юм?

Энэ муу золиг хүний өөдөөс хэрэлдэхийг нь яана аа.

-Унтаж чадахгүй л холхилоо. Битгий ярианы сэдэв өөрчлөөд бай. Хэн юм?

-Дээр яриад байсан хөвгүүнээс тэс өөр хүн. Аа... Эгч ээ би хүнд сайн болж байх шиг байна аа.

-Хах чи бүтэхгүй ээ. Хурдан унт гэм! Эсвэл аав ээжид хэлнэ шүү!

Хэсү ч "За за үглээ ямаа чинь..." гэж амандаа үглэсээр яваад өглөө. Ёстой нээрээ хэн зөрүүд илжиг шиг билээ дээ. Өөрийгөө мэдэхгүй юм байж. За за одоо арай л оройтоод байна. Би ч бас хурдхан унтах минь. Маргааш олигтой харагдчихмаар л байна шүү.

Амралтын өдрийн өглөө Хаюүн эртлэн босож усанд орлоо. Гарч ирчхээд нүүрээ будах гэж байхад нь утсанд нь мессеж ирэв. '12:00 цагт ХХХ газар уулзацгаая! Дулаан хувцаслаарай. 😊'

Би хэнтэй яагаад уулзах гэж байлаа? Юу билээ? Цаасан дээр '11 сарын 4-нд найзуудтайгаа гарна шүү суга аа!' гэчихсэн байх юм. Хэнтэй билээ? Дугаарын эзнийг харвал Сонхүн гэчхэж. Аан тийм шдээ би найзуудтай нь уулзана гээд хэлчихсэн шүү дээ! Яаж мартаж чадав аа? Түүхийн багшийн хэлдгээр самар идэж ухаантай болдог юм уу хаашаа юм. За за хурдалцгаая!

Сонхүний хэлснээр нээрээ л сэрүүхэн байлаа. Дулаан хувцасласан нь болжээ. Автобусанд суугаад ирээрэй гэсэн газарт нь ирэв. Нүдээрээ түүнийг хайлаа. Тэгтэл нэг хүн урдаас минь инээсээр гүйв. Сонхүний найз нь бололтой тэр ч өөрөө ардаас нь гүйж харагдана. Хүлээ! Жунсон уу даа?!

-Чи Пак Жунсон мөн үү? Манай сургуульд сурдаг, А-Иний найз хөвгүүн?

-Хэх тхх чамайг хараад их гайхлаа шүү. Сонхүн шинэ найзтай болсон гэсэн чинь чамайг байна гэж огт төсөөлж байсангүй.

-Арай гутраад байгаа юм биш биз дээ намайг байна гээд?

Тоглоомтойгоор түүнээс асуувал тэр "Үгүй дээ юу гэж! Харин ч чамаас А-Иний талаар асуумаар байна." хэмээлээ. Хажуунаас Сонхүн хоолойгоо зассаар "За одоо явцгаая аа бусад маань хүлээж байгаа." гэсээр намайг дагуулаад явчхав.

Найзуудтай нь танилцаад бид бүгдээрээ хаашаа явах аа шийдлээ. Эхлээд кино үзнэ гэсэн тул ямар кино үзэхээ ярилцав.

-Чи аймшгийн кино үзэж чадах уу?



Park Sunghoon's POV



-Хэх би л чамаас тэгж асуумаар байна шүү Хисын аа.

-Өөртөө итгэлтэй байх чинь.

Тэдний ярилцахыг бусад маань ч харж, Ники "Тэгвэл аймшгийн кино үзээд энэ хоёрын хэн нь түрүүлж айхад мөрий тавьцгаая!" гэлээ. Бүгдээрээ зөвшөөрсөнд нүдэнд харагдсан хамгийн аймар гэсэн киног Жэюүн сонгоод тасалбаруудыг өглөө.

Хорин минутын дараа эхлэх байсанд бид ундаа попкорнуудаа авцгаав. Удалгүй эхлэх цаг маань ч болж бид бүгд театр луугаа орлоо. Ашгүй Хаюүний хажууд би суухаар болж түүнийг киноны турш би ажив.

Тэр урдаа болж буй зүйлсийг шимтэн үзэх ба цус нөж гараад ирэнгүүт царайгаа байдгаараа ярвайлгах ажээ. Гэнэт нэг охин орилж би ч цочин байдгаараа хашхирлаа. Ингэхийг минь харсан Хаюүн инээсээр "Зүгээрээ энэ чинь бүгд бодит биш шүү дээ." гэж хэлээд гарыг минь зөөлөн атгав.

Мэдэрч байсан сөрөг мэдрэмжүүд бүгд алга болж зөвхөн зүрхний минь түг түг түг гэх чимээ л надад сонсогдоно.





Author's note:
Яааа хурдан нэг өгүүллэгээ дуусгачих юмсан. Ххэ

The MemoriesWhere stories live. Discover now