06.

174 30 11
                                    

[THE GOODNIGHT MESSAGE]
_________________________

[THE GOODNIGHT MESSAGE] _________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Park Sunghoon's POV



Маргааш Хаюүнийг харна гэж бодохоор өөрийн эрхгүй догдолж байлаа. Түүний нүд, сормуус, уруул, хамар, инээмсэглэл, бусадтай харьцаж буй байдал гээд л бүгд гайхамшигтай. Хүлээ! Би түүнд дурлачихсан юм байх даа..? Тэр намайг зөвшөөрөхгүй байх тийм үү? Тэрэн шиг хүмүүс над шиг хүнийг юу гэж хайрлах вэ дээ.

Гэхдээ хэрвээ... Зөвхөн хэрвээ... Хаюүн намайг хайрлавал би энэ хорвоод байх хамгийн азтай хүн нь болно доо. Хэрвээ би түүний найз залуу нь болвол түүнийг хэзээ ч тавьж явуулахгүй байх байсан. Надад боломж байгаа болов уу?



Min Ha-Yoon's POV



Ааааа! Маргааш тэрнийг харна гэж бодохоор..! Зүрх минь тайвширна шүү. За байз юу өмсөж очих уу? Өөр эмэгтэй хүүхэд ирвэл яана аа? Тэгвэл би гологдчихгүй байгаа? За за хамаагүй ээ. Зүгээр л очоод шинэ найзуудтай болцгооё. Өө ямар тэнэг юм бэ? Сонү, А-Ин хоёрт хэлэх ээ мартчихсан байна шдээ. Хичээл дээр л хэлэхээс.

Аль аль нь бодолдоо дарагдсаар олигтой унтаж чадсангүй. Хэн хэн нь ухаангүй дурлачихсан юм чинь аргагүй биз ээ.

Өглөөний наран мандаж, тэд хоёул сэргэгээр өнөөдрийг эхлүүлцгээв. Эмэгтэй нь нээх арчлаад байдаггүй нүүрээ сайтар угааж нарны тос гэх мэт зүйлсээ түрхжээ. Эрэгтэй нь ч бас өөртөө санаа тавилаа.

Ангидаа орж ирэх охиныг найз нь хараад "Хөөх чи чинь өнөөдөр яачхаа вэ? Нүүрээ будаагүй ч гэсэн царай чинь гэрэлтээд байх юм." гэж хэлэв. Сонүг ингэж хэлсэнд Хаюүн инээд алдсаар "Юу яриад байгаа юм бэ? Яагаа ч үгүй болохоор суудалдаа суу." хэмээв.

Их л маягтай хэлсэн тул Сонүг бүр хэлэх үггүй болголоо. Нийтэч ч гэсэн даруухан найз нь маяглалаа шүү дээ! Сонү А-Инийг ирэхээр нь хурдхан энэ тухай хэлье гэж бодоод суудалдаа суув.

Эхний цаг Математикийн цаг байсан ч хачирхалтай нь Хаюүн идэвхтэй хичээлдээ оролцов. Найзууд нь бүр гайхаж орхилоо. Цайны цагаар ч тэр амандаа дуу аялсаар байсанд А-Ин "Чи яачхаа вэ? Нүд чинь гэрэлтээд л. Чи нэг л ноотой." гэж сэрдсэн аятай хэлэхэд Хаюүн "Би маргааш Сонхүний найзуудтай хамт кино үзэхээр болсон. Би та нарт хэлсэн шдээ." гэв.

Найзууд нь гүтгэгдсэн аястай "Хөөе юу гээд хуцаад байгаа юм?! Ерөөсөө тэгээгүй байж! Ёстой ганц ч үг хэлээгүй!" гэлээ. Хаюүн балмагдаж "Айн тийм билүү. За сорри сорри." гэхэд тэд гомдсон царайлж "Үгүй чамтай харьцахгүй за!" гэчхээд бөгсөө хаялсаар яваад өгцгөөв.

Хичээл тарсны дараа Хаюүн тэдэн дээр ирж "Уучлаарай... Өчигдөрхөн л тэгсэн болохоор та хоёрт хэлчихсэн гээд бодчихжээ. Гуйя л даа та хоёргүйгээр би хувцсаа яаж тохируулж өмсөх юм бэ?" гэж уучлалт ирлээ.

Тэд ч түүний гуйсан харцыг нь харчхаад яаж уучлахгүй байх вэ? Хаюүний гэрт ирвэл өнөөдөр аав ээж хоёр нь ажлаасаа эрт тарж ирсэн байх аж. Түүний өрөөнд орвол айлын том охин гэсэндээ цэв цэвэрхэн байх ажээ.

Хувцасны шүүгээ нь ч тэр хэтэрхий цэвэрхэн байсанд А-Ин Сонү хоёр стрессдэх ч шиг. "Ёо чи ер нь хүн мөн үү?! Яаж ийм цэгцтэй байж чадаж байна аа?!" хэмээн нэгэн зэрэг хэлэв. Магтаал ч гэх үү тэдгээр үгсэд Хаюүн инээвхийлээд "Цаг бага байна шдээ. Хурдан хувцсыг маань сонгоцгооё оо!" хэмээв.

Тэд ч ажилдаа орж бараг 2 цагийн дараа яг тохирох хувцас түүнд сонгож өглөө. Хаюүнд ч маш их таалагдаж байв. Яг л түүнд заяагдсан хослол байсан юм.

Хаюүн нэг юм санасан бололтой шургуулганаасаа камераа гаргаж ирээд бичиж эхлэв.

"Ваа! Өнөөдөр 2021 оны 11 сарын 3-ны 10 цаг 32 минутад би амьдралдаа харагдаж байгаагүйгээрээ хөөрхөн харагдаж байна! Энэ бүгд миний сайхан найзуудын минь л ач шүү дээ! Алив ээ хоёроо инээгээрэй!" Хаюүнийг ийн хэлэхэд найзууд нь үгэнд нь орж баахан юм ярьсаар 11 цаг хүргэлээ.

Тэднийг гэрийнхээ гадаанаас үдэж өгчхөөд өрөөндөө ортол утас нь дин! гэж дуугарав. Очоод харвал мессэж ирсэн байх аж.

'Сайхан амраарай 😴'

The MemoriesWhere stories live. Discover now