Бүх зүйл намайг долоон настай байхад эхэлсэн.Усан борооноор хурдаа сааруулахаа мартсан том тэрэг замаа харалгүй шарван явахад урд нь зогсоож өгсөн зүйл нь манай хөөрхийлэлтэй жижиг тэрэг байсан юм.
Аз таарч ээж аавын минь урдаас машины авралын агаарын дэр гарч ирсэн ч голд нь зам харан сууж явсан миний урдаас юу ч гарч ирээгүй билээ.
Мэдээж ээж аав минь амьд эсэн мэнд гарч ирсэн.
Харин харамсалтайгаар явсан зүйлс нь миний бор , хөвсгөр , жижигхэн , ядарснаасаа болоод унтаж байсан нохой болон миний бодлоор , миний эрүүл бие минь байсан байх.
Долоон насандаа би осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан.
Хамаг эд эс минь дарагдсанаас надад үхэлрүү ойртоход ердөө нэг алхам л байсан гэж ярих ч бурхан хоёр дох боломж олгон намайг дахин амьдруулсан гэж ээж минь чихэнд хааяа нэг шивнэдэг байсан юм.
бурхан надад бэлэг өгсөн.
Маш том , хэзээ ч хаанаас ч ольё гээд олж чадашгүй бэлэг өгсөн.
Тэрээр надад " менингиом " бэлэглэсэн.
Энэ нэршил хүмүүстэй ойр дотно биш ч гэлээ миний ойлгосноор бол энэ нь тархины хорт хавдар байлаа.
Тийм ээ хачин сонсогдож байгааг мэдэж байна. Гэхдээ л энэ надад тохиосон.
Би хорт хавдартай болсон.Яг л мэдээ , сонин , нийтлэл дээр яаж бичсэн байсан яг тэр замаар нь би алхаж байсан гэхэд болно.
Найман настайдаа хааяа зарим нэг үед яг л мартсан байсан зүйлээ санаж байгаа мэт толгой минь хориос дөчин минутжингаа зогсолтгүй базалж халуурч эхэлсэн.
Арван настайдаа би телевизорор гарч байсан тэр үеийн алдарт хүүхэлдэйн үйл явдлыг ойлгохоо больж эхэлсэн.
Удалгүй арван нэг нас хүрэхийн даваан дээр би түрүүхэн уусан эмээ ууснаа мартаж , дахин уух гэж завдаснаар ой тогтоолт минь надаас удаанаар холдож эхэлсэн.
Арван таван настайд минь амнаас минь гарах зарим үгс цоожтой гэрт түгжигдсэн мэт ухаанд минь үл захирагдан огтхон ч гарахаа больж эхэлсэн.
Гэхдээ би энэ бүгдийг дараалалтай нь санаж байгаа нь гайхалтай. Яг л номны мөртүүд шиг л би сайн санаж байлаа.
Гэвч бүх зүйл маш тайвнаар явсан.
Яг л намайг бага багаар дотроос минь алж байгаа мэт.
Тиймээс энэ бол бурхнаас өгсөн хамгийн том бэлэг байсан.
Миний бодлоор.
Үргэлж цагаан ханатай өрөөний ганц гэрэл орж ирэх уйтгарт цонхоор хуруун чинээнд тоологдохоор өнгөрөн явах хүмүүсийг харж , зарим үедээ цагаан хоосон ханан дээрээ томоос том цэцэг зурахыг хүсдэг байв.
Гэхдээ цэцэг ямар харагддагыг удалгүй мартсан юм.
Яг үүнтэй адил миний амьдрал зүгээр л удаанаар нэг цагаан цаас болон хувирсан байлаа.
Хоосон.
Хүйтэн.Удаан харахад хэтэрхий уйтгартай учраас хажууд минь зогсон гучин секунд хэрнээ ширтсэн бүх хүмүүс уйдсанаасаа болоод алхалан явна.
Тиймээс би ганцаар энэ хатуу ертөнцөд зөвхөн өөрийн айдас болон бодлуудтайгаа үлдсэн.
Би галзуу байгаагүй. Намайг галзуу учраас тэд яваагүй.
Би зүгээр л үхэхээс айсан учир хажуудаа байсан бүх хүмүүсийг явуулсан юм. Гэр бүлээ ч хүртэл.Гарт минь харандаа байгаа ч энэ том цагаан цаасны хаанаас нь эхлэхээ мэдэлгүй , гацаж , нэг цэгт гараа агаарт үзэг барьсан хэвээр удаан
-хэтэрхий удаан- байлгасан ч нэг л өдөр тэр миний гарыг барьж захаас нь урт шулуун зураас татаж эхэлсэн.Гэхдээ хэзээ ч түүний зурсан зураасанд төгсгөл ирнэ гэж бодоогүй.
#####
Тэгэхээр надад бичих ёстой зөндөө зохиол байгаагаа мэдэж байгаа ч ийм санаа ороод ирэхээр мартмааргүй байгаа учир ердөө эхлэл хэсгийг л бичээд үлдээлээ. Энэ бол миний амьдралдаа бичиж байсан хамгийн өрөвдөлтэй зохиол байх болно. Хэрвээ та нар тэгж их уйлахыг хүсэхгүй байвал би анхааруулж байна. Битгий унш. Энэ зохиол чиний зүрхрүү шууд шигдэх болно за юу хха.
Та нар плотыг уншаад ойлгоо байлгүй. Хорт хавдар.
margadsnowy sry i didn't wanna make u cry but my mind keeps pointing to your lover. >_<
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...