"Би чиний төлөө хамгийн тод од болно оо. "***
Гуниг гутрал , харуусал гээд хэлж чадах бүх зүйл түүний бор нүдэнд автахад тэрээр харц бууруулав.
" Намайг ....... уучлаарай. "
Түүний үг ердөө л нимгэн шарх төдий үг байлаа. Зовлон нуусан гэхдээ харуулахаас эмээсэн. Гэхдээ Юнги бүгдийг мэдэрч байв. Үг бүхэн зүрхрүү шил шиг зүсэн ордогыг. Тэндээ хөдлөлгүй шигдэн үлддэгыг.
Хүмүүс одоо ч хүртэл тэр хоёрыг өнгөрөн алхаж байсан ч хүн бүр шаргал үстрүү өрөвдсөн харц илгээж байв. Хөлийн чимээ Юнгигийн чихийг хадахад түүний зүрх зогсож байгаа мэт санагдаж , бүх зүйл нүдэн урдуур нисэн өнгөрч байлаа. Бүх дурсамж , бүх айдас , бүх инээмсэглэл , бүх нулимс.
Тэрхэн хугацаанд агааргүйдэн тойрох хана жижигрэх мэт санагдахад Юнги тасралтгүй нулимсыг зогсоохыг оролдож байлаа. Яг л ямар нэгэн унтраагуур байгаа мэт. Түүний гар нулимс шингээх мэт нулимсаа арчсаар л байсан ч бүх зүйл аль хэдийн оройтсон байв. Юнгигийн зогсолтгүй хүйтэн нулимснууд гарных нь завсараар урсаж түүний нүүр болон гар даган урсасаар , төгсгөлгүй , дуусашгүй далай мэт , юу ч зогсохгүй байлаа.
Хүнийг уйлахаар хүн доройтдог гэж ээж нь түүнд хэлдэг байв. Гэхдээ үүнийхээ дараа хүн зоригжих хүч чадалтай болдог гэж. Юнги гэхдээ энэ бүхний дараа зоригжиж чадахгүй гэж бодож байлаа. Бүх хананууд аль хэдийн нурж үнсэн оронго болсон ч хоосон хэвээр үлдэх учраас.
Зовлонт уйлах чимээ. Сиа юуг давах ёстойгоо хэн бүрээс ч ойлгож байлаа. Ирээдүйг биш , өнгөрснөө ч биш. Харин одоог. Гар ердөө юуг ч далдлахгүй байгаа нь хэцүү байв. Нүд далдалсан ч харагдсан хэвээр , чихээ тагласан ч сонсогдсон хэвээр.
Сиа сонсож байлаа. Бүх зүйлийг.
Сиа харж байлаа. Хүн бүрийн уйлахыг.
Одоо ч хүртэл сонссон хэвээр байв.Тэгээд тэр мэдэж байлаа. Энэ бүгд нэг өдөр дуусах ёстой гэдгийг.
***
" Эргэлтийн цаг дууссан. Бүгдээрээ өвчтөнг орхино уу? "
Өрөөнд байсан бүх хүмүүсийн нүүрэнд сэтгэл гонсойсон хувирал илэрч , бүгд нэг нэгээрээ түүнд баяртай гэдгээ хэлж байлаа. Зарим нь амаараа хэлэхэд зарим нь зүгээр л харцаараа хэлэн дух , хацар эсвэл гаран дээр нь үнсэн өрөөнөөс гарч байв.
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...