Тэр чамайг харвал улам л галзуурна.
***Сиа хөнжлиндөө биеэ ороон хэвтэж байлаа. Түүний толгой хажуу тийш ерөн градус хэртээ эргэсэн байх ба тэрээр ханан дээрх цагны нарийн зүүг арван хоёр дээр очихыг хүлээж байв. Цонхоо хааж халаагуур асаасан түүнд Хуан эмч унт хэмээсэн ч Сиа хөнжлөндөө унтаж байхын оронд сэрүүн байхыг илүүд үзэн , хаяадаа нэг нусаа татаж нүүрээ улам хөнжлөндөө шигтгэж байлаа.
Хөлнийх нь үзүүр хэсэг хүйтэн мэт санагдаж эхлэхэд түүний даавуугаа дотроос нь барьсан гар нь чангарч тэрээр хорсох хоолойгоороо шүлс залгихад хорсоход түүний өрөөний хаалга онгойн Хуан эмч орж ирэв. Хуан эмчийн үс нь духных нь урдуур унжин багахаан хэсэг нүдийг нь хаасан нь түүнийг ядарсан эсвэл зүгээр л нүүр амандаа анхаарахыг хүсээгүйг харагдуулах ч тэрээр царайлаг хэвээр.
" Сиа Хэ би чамайг унт гэсэн болохоос орноосоо босч болох цаг хүртлээ хүлээ гэж хэлээгүй шүү дээ. "
Сиа нүдээ хэсэгхээн анихад түүний зовхи аль хэдийн хүндэрсэн нь мэдэгдэх ба эргэн тэрээр онгойлгоод битүүрэх дөхөөд байгаа хамраараа амьсгал хүчтэй татав.
" Би зүгээр ээ. Нойр огтхон ч хүрэхгүй байна. Ханиад бол юу ч биш. "
Хуан эмч түүний хажууд ирэн түүний хүзүүнд хавчуулсан байсан халууны шилийг гарган ирж хараад , шилтэй стаканд хийлээ.
" Бие султайгаа мэдсээр байж яах гэж хүйтэн усаар тоголдог юм. Тэрнээс чинь болоод чи бүтэн өдрийн хоолоо идсэнгүй шүү дээ. "
Сиа хүйтэн ус гэх үгэнд инээмсэглэж түүний бодолд тэр жаргалтай үе урсан орж ирэхэд тэрээр өөрийн эрхгүй чимээгүй хөхрөх ба Хуан эмч түүнрүү хөмсгөө өргөн харав.
" Гэхдээ тэр үе үнэхээр гоё байсан. Та хараагүй болохоор төсөөлөхгүй байна. "
Хуан эмч толгойгоо сэгсрэн дэвтэр дээр дахин эм бичих ба нүдний шилээ дээшлүүлэн
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...