XIX.

1K 126 1
                                    

Тэгвэл чи яагаад инээхгүй байгаа юм?

Тэгвэл чи яагаад инээхгүй байгаа юм?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



***

Проекторын гэрэл асч ажиллаж байгаа дуу нь гарахад ханан дээрх цагаан хөшиг дээр дүрс бүдэг бадгаасаа тодрон гарч ирэв. Хуан эмч сандлаасаа босч гартаа удирдлагыг атгах ба дэлгэцний хажууд гарсан дахуйаа өөрийн цагаан хүрмээ янзалж нүдний шилээ дээшлүүллээ.

" Энэ өдрийн мэнд. Би Шунха эмнэлгийн хорт хавдрын тасгийн доктор эмч Хуан Дан Бу байна. Өнөөдөр би сүүлийн гурван сард манай хүнд өвчтөнгүүдэд өөрчлөгдсөн зүйл , илэрсэн шинж зэргийг хэлэлцэх гэж байна. " хэмээн тайван хэлэхэд урт ширээг тойрон суусан энгэртээ Шунха Шин эмнэлэг буюу хүн бүрийн мэддэгээр Шунха корпорацийн сэтгэл мэдрэлийн эмнэлгийн гол эмч нар анхаарлаа дэлгэцрүү хандуулав.

Хуан эмч удирдлагийн товчлуурыг дарахад дэлгэцийн хамгийн эхний хуудас дээр арван есөн настай Мин Юнги хэмээн зураг гарч ирлээ.

Эмч нар хүүгийн талаар нилээдгүй бага сонсож байсан ба Хуан эмч дэлгэцэн дээр гарч ирсэн түүний зургийн дор байх хувийн мэдээллийг уншин эхлэв.

" Мин Юнги. 19 настай. Анх Шунха эмнэлэгт 16 настайдаа ирсэн ба өвчин нь долоон наснаас нь хойш бага багаар илэрсэн. "

Хуан эмч дахин товчлуур дээр дарж түүний өвчиний түүхийг бичсэн хуудсыг гарган ирж дахин жирийн нэгэн хоолойгоор дэлгэцрүү нэг харж эргэн урдаас нь чимээгүй харах эмч нарлуу харан ярьж байлаа.

" Тэрээр долоон насандаа авто осолд орсоноос тархинд гэмтэл учирч бага болон завсрын тархи гэмтсэн ба үүнээс нь болж менингиом хавдар туссан байгаа. "

Дахин товчлуур дээр даран , " Менингиом нь бол маш ховор төрлийн хорт хавдар гэхдээ одоогоор тэрээр хүнд шатандаа ороогүй байгаа учир хорт хавдар гэж нэрлэх хэрэггүй билээ. Харин энэ бол түүний гурван сарын хугацаанд гарсан өөрчлөлтүүд байна. "

cureless | m:yoongiWhere stories live. Discover now