XI

1.2K 141 1
                                    

Бүх зүйл буруу эргэсэн.

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




***

Коридороор гутлын чимээ хадаж төөрмөөр мэт том эмнэлгийн дөрвөн давхарын нэг талаас нөгөө талруу хамаг хурдаараа гүйх доктор Хуаны үс голоороо хуваагдаж цагаан пиджак нь ар талд нь нөмрөг мэт хийссээр явлаа.

Хуан эмчид хавдрын онош тогтоогч эмчид хэлэх маш том мэдээ байсан болоод ч тэр үү тэрээр амьдралдаа яарч баярлаж , хурдан гүйж байгаагүйгээрээ гүйх шиг санагдав. Тэрээр эмчийн өрөөний гүйдэг хаалгыг бариулаас нь барин хажуу тийшлүүлэхэд дотор нь цэцгээ услах дөч давсан бор сааралдуу үстэй намхан нуруутай эмч байх ба Хуан эмчийг ингэж их амьсгаадсанд гайхшран түүнрүү харлаа.

" Яасан? Доктор Хуан? Ямар нэгэн юм тохиолдоо юу? "

Хуан эмч амьсгаагаа даран өвдгөндөө гараа дарсаны эцэст цэх зогсож эмчрүү ойртон очив.

" Надад дуулгах мэдээ байна. "

Хөгшин эмч яагаад гэнэт мэдээ дуулгах болсонд нь гайхширч байсан ч үзгээ таглан Хуан эмчрүү анхаарлаа хандуулж

" Би сонсож байна " хэмээхэд тэрээр инээмсэглэн харааны шилээ дээшлүүллээ.



" Бид өвчтөн Мин Юнгиг эдгээж чадах юм шиг байна. "




***



" Мин Юнгид эргэлт ирлээ. Очиж уулзах уу? "

Орон дээрээ суун урагшаагаа хий хоосонг ширтэж байсан тэрээр сувилагчруу харалгүй арагшаагаа толгойгоо налан нүдээ анихад , ингэхийг нь олон харсан ч ядаж нэг ч удаа болов толгойгоо дохихыг нь харахыг хүссэн сувилагч санаа алдан түүний эцэг эхээс нь авчирсан ууттай зүйлсийг түүний орны хажууд тавин , өрөөнөөс нь гарлаа.

Өрөө буцан чимээ анираар хучигдахад Юнги цонхруу ширтэж байсан харцаа хажуудлах ууттай зүйлрүү чиглүүлэн дахин ширтэв.
Түүний толгойд юу ч үл бодогдох нь түүнийг улам хоосон болгох ба хэсэг хугацааны дараа дотроо байлдсан Юнги орноосоо буун уутыг онгойлголоо.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now