V.

1.5K 158 3
                                    

Намайг уучлаарай.

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




***

" Чи ямар зайрмаг идмээр байна Сиа?  "

Сиа тоглоомын талбай дээр ээжтэйгээ хөөцөлдөн тоглох хүүхдээд харцаа салган Хуан эмчрүү харан инээмсэглээд

" Гүзээлзгэнэ " хэмээн хэлэхэд Хуан эмч түүний түрүүн харж байсан хүүхэдрүү харан сэтгэлдээ гэмшил тэрхэн зуур мэдрэн босоод зайрмагны машины зүг явав.

Сиа гарандаа шонгоо барин цементэн дээр нааш цааш бага зэргээр холхиулан хөдөлгөхөд чихрах чимээ чихний үзүүрт сонсогдоно.

Толгой дээгүүр нь жаргалдан нисэх шувууд жиргэн явахад Сиа тэнгэрлүү харан гүнээр амьсгал авах үед доктор Хуан гартаа нэг нь бор нэг бүдэг ягаан өнгийн зайрмаг барин инээмсэглэн ирж яваа харагдах нь нэг гоё зүйл тохиосон мэт харагдаж байлаа.

Хэрвээ өдөр болгон яг энэ өдөр шиг байдаг байсан бол гэх бодол Сиад бодогдоход тэрээр сул талаа даван Хуан эмчрүү инээмсэглэлээ.

" Яасан ямар нэгэн гоё юм болоо юу? "

Сиа Хуан эмчийн өгөх зайрмагыг авангаа асуухад Доктор Хуан хажууд нь суугаад

" Сая нэг охин зайрмаг авах гэтэл мөнгө нь хүрэхгүй яг уйлахын даваан дээр нь би түүнд зайрмаг аваад өгсөн чинь яаж баярлаад инээх нь их хөөрхөн харагдсан юм. " гэхэд би хичнээн Хуан эмчээс есөн насаар дүү ч гэлээ дусалтай гараараа толгойг нь жоохон хүүхэд илж байгаа мэт илэв.

" Манай Хуан эмч минь аав болоход бэлэн болоо юу да. "

Хуан эмч миний гарыг зөөлхөн холдуулж дургүйцсэн мэт царайлаад өөрийнхөө бялуунаас хуруугаараа бага зэргийг аван миний хамран дээр түрхэхэд би дайран эргүүлэх гэсээр хэрэггүй л баахан ноцолдоон модон сандал дээр хийцгээв.

Эцэст нь арай гэж Хуан эмчийн нүүрэн дээр түрхэж чадсандаа би баярлан хоёр гараа дээш өргөөд
" Тийм ээ би чадлаа " хэмээн жоохон хүүхэд шиг орилон инээхэд Хуан эмч салфеткаар арилгангаа нүүрэндээ жаргалын инээмсэглэл тодруулсан байлаа.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now