Би өөрт мэдрэгдэж буй энэ мэдрэмжээ тайлбарлаж мэдэхгүй юм. Амьдрал ямар хатуу шударга бус юм бэ.
Хэчнээн битгий байгаасай гэж хүсээд ч хүсэл минь биелэсэнгүй. Shinee хамтлагийн фэний хувьд бүх зүйл надад маш хүнд цочрол болж байна. Shawol- уудад ч гэсэн адилхан байгаа байх.
Тэр ямар ч үгээр илэрхийлж болшгүй нандин эрхэм хүн байсан гэдгийг би бахархалтайгаар хэлэх ч бид хамаг амьдралаараа хамгаалахыг оролдсон түүнийгээ нэг өдөр ч хүрэлгүй хугацаанд алдлаа.
Тэр олон зовлон зүдгүүрээ инээмсэглэлийнхээ ард нуусан түүнийг би диваажинд амгалан нойрсоорой хэмээн хүсч байна.
Түүнийг энэ ертөнцөд зовлон авч одсон ч жаргалтай үеүд зөндөө байсан байх хэмээн хүсч , өөрийн чинь фэний хувьд , бас өөр хамтлагийн фэний хувьд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүний гэр бүл болон найз нөхөд хамтлагийн гишүүд болон фэн бүрт би шөнө болгон залбирч , ямар ч зүйл тэдний буруу биш гэдгийг хэлэхийг хүсч байгаа юм.
Түүнийхээ " Би жаргалтай амьдарсан " гэх үгийг бодож түүнийгээ тайван тэнгэрлүү явуулья.
Ум Мани Бадми Хум.
Хүчтэй байгаарай Shawol-уудаа.
Jonghyun маань бидний хажууд байхгүй ч гэсэн зүрхэнд минь үүрд орших болно.
Хүндэтгэсэн Кикүчи Оюука.
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...