VI.

1.6K 163 7
                                    

Би залхаж байна.

Би залхаж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

" Надаас хол бай! " Юнги ширээн дээр байх бүх аяга тавгыг нэг хөдөлгөөнөөр л хажуу тийш бүгдийг нь нисгэн унагахад түүний хуруу юунаас ч юм нэг зүйлд зүсэгдэн цус хурууг нь даган урсаж байв.

"Юнги.. Хонгор минь- "

" Дуугай бай! " Юнги орилон ээжийнхээ айдастай нийлэх яриаг таслаад ширээн дээр байсан ч газар унан хоолтой хутгалдсан цагаан цаасыг аван ээжрүүгээ харууллаа.

" Энэ юу юм! "

Юнгигийн ээж сандарсан байдлаа арайхийн тайвшралаар нуухыг хичээн арван таван настай хүүдээ аль болох тайвнаар тайлбарлахыг хичээв.

" Юнги сонс .. энэ бол зүгээр л нэг эмнэлэг. "

" Энэ чинь ш-шорон .... л гэсэн үг. " Юнгигийн яриа гэнэт дууг нь багасгаж байгаа аятай чимээгүй болоход тэрээр хацар дагах нулимсаа алгаараа хамаа намаагүй арчитал түүний ээж Юнги дээр ирэн гарнаас нь урсах цусыг арчиж

" Тайвшир хонгор минь. Чамд хэцүү байгааг ойлгож байна . Тиймээс л бид чамайг эдгээхийн тулд энэ эмнэлэгт түр хугацаанд л үлдээж байгаа юм."

Юнги яагаад ч юм ээжийгээ худлаа хэлж байгааг мэдэж байлаа.

Учир нь тэрээр ээжийгээ утсаар Шунха хавдар , хүнд эмгэгийн эмнэлгийн хүнтэй ярьж байгааг нууцаар сонссон байв.

Шунха эмнэлэг бол шоронгоос өөрцгүй газар гэдгийг Юнги хэн бүрээс ч илүү мэдэж байлаа.

Тэрээр ээжийгээ түүнд ийм том зүйл дээр ийм том болчихоод байхад өөртэй нь ярилгүй тусдаа шийдсэнд нь уурлаж гараа угз татан

" Би таныг худлаа ярьж байгааг мэдэж байна аа ээж. Тиймээс жоохон хүүхдийг аргалж байгаа юм шиг надтай харьцахаа больж үз. Би залхаж байна. " гээд өрөөлүүгээ арагш ганц ч харалгүйгээр алхан явлаа.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now