Би айдаг учраас.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ***
Юнги өөрийн хийх ёстой зүйлээ санах үедээ тэрээр өөрийн зургийн дэвтрийг хурдтай тэврэн , өрөөнөөсөө гүйн гарахад өрөөний хаалга өөрөө эргэн хаагдаж харин Юнги аль хэдийн хамаг хурдаараа нэгэн тийш яаран гүйнэ. Заримдаа тэрээр хоосон коридороор гүйж таарах ч заримдаа тэрээр эмч сувилагч нарт битгий гүй хэмээн загниулж байлаа.
Хаалганых нь өмнө ирж , гүйсэн эрчээрээ хаалгыг гүйлгэн онгойлгоход яг л өчигдрийн адилаар Сиа орон дээрээ хэвтэн түүнийг угтана.
Гарандаа урьдын л адил дусал зүүлгээстэй.
Амьсгаагаа арайхийн дарах Юнгиг харсан Сиа урьдын л адил ямар ч өвчин зовлонгүйгээр инээмсэглэн угтахад , мэдээж ойлгомжтой , Юнги инээмсэглэхийг оролдовч түүнийг нэгэн зүйл залхааснаас тэрээр бараг л хоосон царайлан хажууд нь очиод , түүний зураг зарсан дэвтрийг дэлгэнэ.
Дөнгөж юм цээжилж , хэлд орж байгаа аятай шинээр зурагдсан зураг болгоныг тэрээр харан , хэдэн цагаар ч хамаагүй бүх зураас , нугалаас , сүүдэр зэргийг ажиглан суух бүртээ тэрээр зургыг үнэн бодитоор нь толгойдоо төсөөлхийг оролдож , харин Сиа түүний хажууд чимээгүй хүлээн хэвтэх ч тэрээр хэзээ ч үүндээ ганцаардаж байгаагүй. Хэн нэгэн хажууд нь байгаа нь л түүнд бүх зүйлийг дүүргэж өгч байв.
Харин дараагийн нэгэн үед Сиа өглөөнөө босч өглөөний хуваариа хийгээд өдрийн хоолны үеэр Юнгигийн хоолыг аван түүний танил өрөөний цагаан хаалгаруу зүглэнэ. Заримдаа Сиад 201 гэсэн тоотой хаалга Сиаг өөрийг нь онгойлгохыг хүлээж байгаа мэт санагдана. Гэхдээ Сиа энэ үнэхээр тэнэг бодол гэдгийг хэн бүрээс ч илүү мэдэж байлаа.
Урьдын л адил хоёр хурдан нэг чанга тэгээд хөлөөрөө хаалгыг өшиглөн тогшиод өөр өөрийгөө урин түүний баргар өрөөлүү ороход Юнги харин ихэвчлэн цонхруу харсан эсвэл газар суун эсвэл бүр тайвшруулах эмэндээ автан орон дээрээ түүнийг угтан авах үе байв. Гэхдээ ихэвчлэн эмч нар түүнийг өөрөөр нь тайвшруулахыг оролдоно.
![](https://img.wattpad.com/cover/89454515-288-k731559.jpg)
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...