VIII.

1.4K 147 4
                                    

Мянга мянган одод яг л тэднийг хүлээж байсан мэт санагдав.

Мянга мянган одод яг л тэднийг хүлээж байсан мэт санагдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




***

Хэрвээ Сиа бугуйн дахь цагаа эхэлсэн цагаас нь хойш харсан бол одоо бараг таван минут яалтачгүй өнгөрсөн гэдэгт итгэлтэй байлаа.

Түүний өөдөөс Юнги яг л буруу зүйлээ сонссон мэт эсвэл түүний тархин дотор жижигхэн хүмүүс байлдаад түүний нүүр хувиралыг өөрчлөх , амнаас нь үг гаргах , ядаж л харц буулгах товчлуурыг нь дарах ёстой байсныг мартсанаас Юнги Сиаруу чимээгүй хараад л байгаа мэт удалгүй Сиад эвгүй санагдаж эхлэж байв.

Сиа үсээ чихнийхээ урдуур хийж хоолойгоо засан эвгүй байдлыг арилган инээмсэглээд

" мм-.... Чи Юнги мөн биз дээ? "
хэмээхэд Юнги хамгийн анхны удаа түүний өөдөөс харан зөөлхөн толгойгоо дохилоо.

" Сайн байна. Тэгвэл чи шөнө од хармаар байна уу? Би нууцаар дээвэрлүү яаж гардагийг маш сайн мэднэ. "

Юнги Сиад хариулахын оронд хана даган өвчтөнүүдийг харж хандах сувилагч нарлуу харан буцан Сиаруу хараад хувирлагүй хэрнээ тайван харагдах толгойгоо дахин дохив.

Сиа улам тод инээмсэглэн ухаан санаандаа өөр өөртөө алга ташиж ялалтын бүжиг бүжиглээд сүүлчийн махаа идэн ширээнээс босохынхоо өмнө " Орой битгий унтаарай. Би бүх хүн унтсаны дараа чам дээр очино шүү. " гээд алхан явахад Юнги түүний араас дагуулан харсаар хоолны заалаас Доктор Хуан эмчтэй инээмсэглэн ярин гарч алга болох хүртэл ширтлээ.

***

Бүх хүнийг унтсан хэмээн баримжаалсан Сиа урьдын л зуршлаараа бүх зүйлээ яг чиг хийхдээ энэ удаа түүнд улам адерналин мэдрэгдэх шиг санагдаж байлаа.

Сиа бүх зүйлээ болсон гэж бодсон цагтаа хувцаснуудаа бөөрөнхийлөн орондоо хийн хүний биений хэлбэр гаргаад цонхоороо гаран Юнгигийн цонхруу аажим явав.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now