XXI.

1.1K 131 4
                                    

" Тийм ээ. Би зүгээр л ядарч байна. "

***

Хэт их ярьсанаас болж түүний хоолойнд ачаалал очиж өвдсөнөөс Юнги яг л ханиад хүрч хоолой хорсдог үерүүгээ буцсан мэт санагдаж байлаа. Шүлс хүртэл бүх л хоолойг нь хүндүүрлэн хорсгоход өвдөлтнөөсөө тэрээр эмх замбараагүйгээр хахан цацаж ус ч хүртэл хоолойгоороо давуулмааргүй санагдана.

" Хоолойн хөвч чинь одоогоор сулдуу байгаа учир их ярихад ачаалал их очсоноос хоолой чинь ингэж өвдөж байгаа. Хэчнээн чамайг их яриулах нь зөв ч гэлээ бүр хоолойгоо алдахгүйн тулд чи түрхэн хугацаанд хоолойгоо эмчлэх хэрэгтэй. " гэх эмчийн үгэнд Юнги алхах замдаа ёжлон нүдээ эргэлдүүлнэ.

Магадгүй Юнгид аз гэж байдаггүй байх.

Хүлээн авагчын хэсэг дээр очиход сандал дээр суун утсаар байн байн ярих залуухан эмэгтэй Юнгируу харан инээмсэглэхэд Юнги хэлсэн ёсоор нь толгойгоо дохин харин эмэгтэй хажуудаа тавьсан байсан баглаатай цэцгийг түүнд өглөө.

" Усанд хийчихье гэж бодсон ч ажлаасаа болоод чадсангүй. Гэхдээ хэдхэн цаг болсон болохоор гайгүй байх. " хэмээн эмэгтэй аядуухнаар хэлэхэд Юнги толгойгоо дохин ёслох ба чимээгүйхэн баярлалаа гээд цааш алхан явав.

Шатаар дээш өгсөх замдаа цэцэгний байрлалыг засч зарим цаагуур нь нуугдсан навчийг тэгшлэх ба урд нь байх бичгийг дахин нэг янзлангаа амандаа чимээгүй " Хурдан эдгээрэй. " гэх үгсээ дахин давтан хэлж яагаад ч юм Юнги тэрхээн хугацаанд өөрийнхөө хийж байгаа зүйлээ зөв хэмээн ятгана. Түүнийг дээш шатаар өгсөх хооронд Сиа орондоо хэвтэнгээ дахин зургийн дэвтэр дээр чимээгүй зурж ,  түүний гэгээлэг өрөөг ханан дээр дуугарах цаг , түүний зүрхний цохилтын чимээ болон цаастай үрэлдэн дуугарах харандаа дүүргэж байлаа.

Зургыг дуусган харахдаа Сиа бодосхийнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Зургыг дуусган харахдаа Сиа бодосхийнэ.
Юнгид энэ зургыг юу гэж тайлбарлах уу? Шүхэртэй охин? Эсвэл алхаж буй охин?

cureless | m:yoongiWhere stories live. Discover now