XVI.

1K 131 4
                                    

Дахиад ийм үе таарахгүй ч юм билүү?


***

" Өнөөдөр их гоё өдөр байгаа ч өдөр бараг өнгөрхөнө байна. "

Юнги Сиагийн өдөр тутам ханаруу шиддэг байсан бөмбгийг дээшээгээ агаарлуу шийдэн барьж авах ба Сиа өвдгөн дээрээ зурж байсан зургийн дэвтрийг хажуу тийш тавин түүнрүү бүтэн биеэрээ эргэж орыг нь хоёр гараараа түшэв.

" Дээвэррүү гарья.  "

Юнги бөмбгийг нэг гартаа барьж орноосоо зөөлхөн өндийгөөд үсээ урагш нь болгон янзалж

" Гадаа харанхуй болж байна. "

" Тэгэх тусам л гоё харагдана шүү дээ. Алив ээ Юнги. Дахиад ийм үе таарахгүй ч юм билүү? "

Сиа Юнгируу том нүдлэн харж инээмсэглэх ба Юнги түүнрүү хэсэг хугацаанд чимээгүй ширтэн сууснаа харцаа салган орноосоо босов. Тэгээд тэрээр үсээ урагш нь болгон янзлаад санаа алдан " За за " хэмээн чимээгүй амандаа бувтнахад Сиа инээмсэглэн газраас босоод  , сурсан зангаараа Юнгиг гарнаас нь чирэн түүний өрөөнөөс гарлаа.

Одоохондоо унтах цаг биш байсанд яг ч хүмүүсийг өрөөлүү нь оруулаагүй байсан учир тэр хоёр урьдынх шигээ хүнээс нуугдан гаралгүй тайван дээвэрлүү алхалан гарав.

Дээврийн хаалгыг онгойлгоход яг тэнгэрт нар мандаж , тэнгэр цэнхэр ягаан шар өнгүүдээр уусан дамжин үзэгдэх ба цаг агаар дулаахан бүх л зүйлийг үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

Сиа гүнзгий амьсгал аван гаргаад сандал дээр суун Юнгиг хажуудаа суу хэмээн сандлаа цохиход Юнги чимээгүй хажууд нь сууж тэнгэрлүү тэр харсан ч гэлээ нүднийхээ үзүүрт хэн бүрээс тайван харагдах Сиаг нууцхан ажиглаж байв.

" Гоё байна аа. "

Юнги толгойгоо дохин урагш дахин харсан ч буцан Сиаруу харахад Сиа гэнэт цааш харан сандлаасаа бослоо.

" Хусог! "

Юнги түүний дуудах нэрийг сонсон гайхширч түүний цааш харц дагуулан харахад дээвэр дээр ургуулсан цэцэгсрүү урт хоолойгоор ус цацах Хусог гэх эрэгтэй зогсох ба нааш бас гайхан харах нь үзэгдэв.

Сиа түүнрүү гүйн очиход Юнги ард нь ганцаараа үлдэхийг хүсэлгүй араас нь хамт алхах ба Сиа Хусогруу инээмсэглэнгээ ойртон очиход Хусог усаа хаалаа.

" Та хоёр намайг дагаад байгаа юм уу? Яагаад дандаа ийм үеүдэд сүнс сүүдэр шиг гэнэт гараад ирдэг юм. "

cureless | m:yoongiWhere stories live. Discover now