XV.

1.1K 133 6
                                    

Гуйж байна.

Гуйж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



***

Хүүхдүүдийн нэгэн зэрэг орилооноор хүүхдүүдийн хураалгүй үлдээсэн орыг хурааж байсан гэлэнмаа гаран дахь бүх юмаа шидлэн доошоо хамаг хурдаараа гүйлээ.

Ард алын хашааруугаа гарч ирэхэд тэнгэр бүрхэн , салхи салхилж модод нэгэн тийш хамтдаа намиран унах ба тэрээр байшинруу нэгэн зэрэг хашхиран гүйн ирч байсан хүүхдүүдийг гайхшран харвал нэгэн охин түүний хар цагаан даашинзнаас зуурч " Эгчээ , Сиа амьтан алчихлаа " хэмээн уйлангаа хэлэв.  Түүнийг ихэнх өнчин хүүхдүүд тойрон уйлалдан нэгэн зэрэг ярих ба арайхийн тайвшруулан явж тогло хэмээсэн асрагч моддын наана суух Сиа Хэ охин дээр алхан очлоо.

Охин асрагчруу нуруугаа харуулан газар өвдөглөн суух нь түүнийг жижиг биетэй дээр нь улам жижгхэн харагдуулахад асрагч аажуухнаар " Сиа? " хэмээн асуув.

Таван настай Сиа удаанаар арагш харж нусаа татахад түүний хацар нь норж гаран дээрээ нэг юм тавьсан байв.

Асрагч түүнрүү ойртон очин хажууд нь суухдаа түүний гарт байгаа зүйл нь саарал цагаандуу тагтаа байхыг харах ба тагтааны байдлыг харахад толгой нь хажуу тийш унжсан зэрэг нь тагтааг аль хэдийн үхсэн гэдгийг илтгэж байлаа.

" Би түүнд тусалхыг л хүссэн " хэмээн Сиа хэлэхэд түүний алаг том нүднээс нь дахин нулимс бөмбөрөн урсах ба асрагч түүнийг тэврээд

" Сиа хонгор минь дээ. "  гэв.

Сиа толгойгоо дохин тагтааруу дахин нэг удаа харсан ч түүний сэтгэлд тэр өөрөө тагтааг алсан мэт гэмшил мэдэрч тэрээр ,

" Тагтаа гэмтчихсэн байсан. Тиймээс би түүний далавчыг эмчлэх гэсэн ч тэр гэнэт ийм болчихлоо. Би түүнийг алаагүй. " хэмээхэд асрагч түүний толгойг илэн зөөлхөн инээмсэглэв.

" Тагтаа угаасаа гэмтчихсэн байсан Сиа. Чи юуг ч алаагүй. Тиймээс битгий уйл за юу, чи инээхдээ ямар хөөрхөн билээ . Одоо түүнийг тайван явуулья за юу. "

cureless | m:yoongiWhere stories live. Discover now