" Магадгүй энэ сүүлийн удаа байх гэж хэлэхэд болох уу? "
***Хэр удаан хугацаа төгсгөлгүй урсгал ус мэт урсан явсаныг Юнги мэдэхгүй ч бүх зүйлийг эцэст нь зөв явж байна гэж итгэж байлаа. Яагаад нэг ч удаа гэсэн бүх зүйл зөв талруу эргэж болохгүй гэж. Яагаад үргэлж урсгал усыг дагаж биш сөрж алхаж болохгүй гэж.
Камераа доошлуулан бүтэн амьсгал авангаа нүдээ анин нээх Сиа ганц хоёр үг байтугай бүтэн номоор ч тайлбарлаж хэлшгүй мэт Юнгид санагдаж , тэр хоёр дохоо бодолгүй Сиагийн гарнаас татан салхинаас болж байн байн норгох хэрэгтэй байсан уруул дахин нэг зөөлхөн зүйлийг мэдрэхэд хүргэв.
Түүний гар чичирч хөл нь юу юугүй сандарлаас унах дөхөж байсан ч Юнги эцсийн эцэст өөрийн хүссэн зүйлээ л хийж байлаа. Дахиж ямар нэгэн дүрэм журманд баригдалгүй тэрээр ядаж нэг удаа ч гэсэн эрх чөлөөтэй байхыг хүсч байв.
Юу болоод байгааг анзаарсан Сиагийн нүд томоо нээгдэж , түүний гар одоо ч хүртэл агаарт камер барьсан хэвээр байхад Юнги хоёр гараараа түүний толгойг өөрлүүгээ бүтэн харуулж үнслээ.
Сиагийн уруул зөөлхөн , ялдам гүзээлзгэний амттай хэрнээ хүчгүй мэдрэгдэж байв.
Гэхдээ үнсэлт удаан байгаагүй. Хэзээ ч юу ч удаан байгаагүй.
Юнги Сиагийн нүдрүү удаанаар ширтэнэ.
Хоёр үзэсгэлэнт нүд яагаад ийм их гуниг гутрал агуулна вэ. Сиа харцаа буулган бүдэгхээн инээмсэглэсэн ч Юнги түүнээс харцаа огтхон ч салгахыг хүссэнгүйгээр ширтсээр байв. Нүдээ ганц цавчих үед Сиа гэнэт алга болчих мэт санагдаж байлаа. Хөөс болон замхараад.
Тиймээс Юнги хүссэнгүй.
" Чамд ийм зориг нуугдаж байгааг мэдсэн юм. "
Зөөлхөн , далайн давалгайг арайхийн давах ярианыхаа дараа зөөлхөн хөхрөх инээд Юнгигийн чихэнд эгшиг аялгуу , хамгийн сайхан дуу мэт санагдахад Юнги өөрийн эрхгүй инээмсэглэж байв. Энэ инээдийг үүрд сонсмоор санагдана. Гэхдээ тэр юу ч үүрд биш гэдгийг мэдэж байлаа.
Жинхэнэ инээмсэглэл.
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...