XXV.

950 121 5
                                    


"Бид хамтдаа үүнийг даван туулах болно."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



***

Түрүүхэн түүнийг харанхуй нөмөрч байсан бол одоо түүнийг дулаан гэрэл гэгээ нөмөрч байлаа. Түрүүхэн чимээгүй болсон байсан давалгаа шувуудын жиргэх дуу ч хүртэл эргэн ирсэн ч ганц зүйл алга болсон мэт санагдана.

Айдас Юнгиг өөртөө татан авч байв. Юнги нүдээ нээхээс айж байлаа.

Эсвэл тэр нээхээсээ биш өөрийг нь угтах зүйлээс эмээж байсан гэхэд болно.

Одоо ч хүртэл цээжийг нь налсан түүнийгээ Юнги салганах гараараа хүчтэй тэврэв.

Гэхдээ эргүүлж ямар ч шинж тэмдэг ирсэнгүй.

Бүх зүйл зогссон байлаа.

" Сиа..? "

Амнаас нь гарах үгс түүний чихэнд өөрийнх нь биш мэт сонстоход хэрвээ тэр хэн нэгнээс энэ хоолойг сонссон бол тэр хүнийг ямар их айж байгааг ч мэдрэхээр байв.

Юнгигийн нүдийг яг л нэг зүйл нээгдэхээс хамгаалж байгаа мэт санагдана. Эсвэл энэ нь түүний Сиагийн хүслийг биелүүлэх гэсэн сэтгэл үү? Үнэхээр нүдээ анивал Сиа баярлах юм гэж үү?

Мэдээж үгүй.

Юнги Сиаг яагаад ингэснийг мэдэж байлаа.

Түүний хоолой хатаж , зүрх нь өмнө нь цохилж байгаагүйгээрээ хүчтэй цохилоход Юнги уруулаа норгон дахин чимээгүй асуув.

" Сиа..? ..... чи сонсож байгаа биз дээ? "

Гэхдээ түүний дотоод сэтгэл түүнрүү үгүй ээ тэр сонсохгүй байгаа тэнэг минь нүдээ нээ хэмээн чангаар хашгирах ч орилоон нэг газар бөглөрөн үлдсээр ор хоосон болж байгаа адил байлаа.

Хацар даган нойтон бөгөөд хүйтэн зүйл мэдрэгдэнэ. ' Би хүсэхгүй байна аа бүх зүйл зүгээр байгаа ' гэж Юнги толгойдоо ар араас нь мянга мянгаар давтах ч түүний бүх зүйл үүнийг худал гэдгийг мэдэж байлаа.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now