Ганц л үг хэлчих... Гуйж байна.
3rd Person POVЮнги амьдралдаа маш олон бэрхшээлтэй учирч байлаа. Тэр сургуульд орсон анхны өдрөөсөө хэтэрхий чимээгүй , гажиг гэдэг нэр авч дунд сургуульд орох хүртлээ дээрэлхүүлж ирсэн юм.
Түүнд эгч , ах , ойрын хамаатан эсвэл найз байгаагүй учир тэрээр үргэлж өрөөндөө ганцаар сууж , ээж аавдаа мэдэгдэж сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ сургууль дээр болдог бүх зүйлээ сэтгэлдээ цоожтой авдарт хийн нуудаг байв.
Гэтэл нэг өдөр түүний бүх зовлон шаналлыг ээж аав нь нууцаар ч болтугай анзаарсан мэт түүнд бүх зүйлийг нь хоосруулан арилгах Холи түүн дээр ирсэн юм.
Тэр хэзээ ч мэдэрч байгаагүй жаргалаа ердөө ганц жижигхэн нохойноосоо л авч байсан мэт санагддаг байлаа.
Юнги хэзээ ч уйлж байгаагүй.
Хичнээн бүх зүйл түүнд хэцүү мэт санагддаг байвч тэрээр ердөө ганц дусал нулимсанд ч салхи үзүүлдэггүй байлаа.
Гэхдээ тэр өөрийн нандин зүйлээ алдах үедээ хамгийн анхны удаа шөнөжингөө , өдөржингөө , долоон хоногжингоо уйлсан юм.
Тэр Холидоо зориулж өөрсдийн гэрийн оршуулга ч хүртэл хийсэн. Түүний бүх баясал , жаргал , сайн найз нь түүнтэй нэг жил ч бололгүй орхин одсонд 7 настай Юнгигийн сэтгэлийг улам гэмтээж , тэрээр түүнийгээ алдсан зовлонгоо арилгаж дуусгаагүй байхад түүний дараагийн зовлонгууд ар араасаа ирсэн юм.
Гэвч одоо хоосон дөрвөлжин ханатай жирийн нэг цагаан өрөөнд түгжигдэхэд түүний айдас , уур уцаар , амьдрах хүсэл , гуниг харуусал , бүр нулимсууд ч хүртэл тасралтгүй түүнийг сүүдэр мэт дагаж эхлэсэн байлаа.
"Холи-ah..."
***
" Наад чинь улаан чинжүү. Хэрвээ чи мэдэхгүй байгаа бол шүү дээ. "
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...