XXII.

1.1K 132 8
                                    


***

Салхи салхилахтай зэрэгцэн гүйх түүний хувцас үс зэрэг нь бүгд хийсч байлаа. Түүний бага зэргийн уртдуу цамц нь яг л нөмрөг мэт харагдана.

Чихэнд нь ердөө хүчтэй цохилох зүрх болон хурдтай амьсгалах амьсгал л сонстоход тэрээр түр зогсоод амьсгаагаа дарахыг хүсэвч ганц минут ч байтугай секунд ч алдаж болохгүй мэдэрч байв.

Энэ бол үргэлж л нэг юм болохдоо эмнэлгээр нэг гүйн явдаг Хуан эмч биш. Эгчээсээ зугтаад гүйдэг Хусог ч биш. Харин Юнги гүйж байлаа. Гэхдээ эмнэлэг дотор лав биш.

Яг л түүний хүсэл биелэж байгаа адил Юнгид санагдана.
Түүний уушиг амьсгааг бүрэн авч чадалгүй байн байн тэрээр багаар ч гэсэн амьсгалахад удахгүй уушиг нь амьсгаагүй болохыг мэдэж байвч тэрээр зогсохоос зайлсхийнэ.

Замын гэрэл ногоон болон хувирахад түүнд амар гэсэн цаг өгч байгаа мэт Юнги хажуутлах шонгоосоо түшин нэг гараараа өвдгөө түшээд амьсгаагаа дарахыг хичээв.
Нуруугаар нь духаар нь хөлс бурзайж Юнги амьсгаагаа дахин дахин авсаар хөлсөө арчилаа.

" Юу гэсэн үг юм? "

Хоол халбагдсан халбагыг Юнги гартаа атгасан хэвээр урд нь зогсох Хусогруу гайхан харж асуулаа.

" Чи яаж хоол идээд сууж чадаж байна аа? "

Хусогийн яриа эцсэн залхасан байртай сонстох ба энэ удаа Юнги халбагыг хоолруугаа шидэн өөрлүү нь муухай харах Хусогийн харцыг эргүүлэн явуулж
" Чамд асуудал байна уу? Яагаад надруу уурлаад байгаа юм? " гэхэд Хусог ёжлон хальт инээв.

Дараа нь харцаа буруу тийш харуулж , үсээ тэрээр уурлан арагш болгоход Юнги хөмсгөө зангидан Хусогийн юу нь болохоо байсанд гайхаж байлаа.

" Хусог. "

" Сиа яагаад энд байхгүй байгаа юм? "

Хусогийн хоолой дээшлэх үед Юнги сандлаасаа зөөлхөн босох ба сэрэмжлэсэн байртай " Чи юу яриад байгаа юм? Сиа өрөөндөө л байгаа шүү дээ" гэхэд Хусог Юнгиг юуг ч ойлгохгүй байгаад уур нь ихэд хүрч нүүрлүү нь цохиод авмаар санагдав.

" Сиа байхгүй байгааг чи анзаарахгүй байна уу? "

Үүнийг хэлэн Хусог ууртайгаар түүний хажуугаар өнгөрөн хоолны заалнаас гарахад Юнги амандаа хараан , түүний ардаас гүйн очиж гарнаас нь татан өөрлүүгээ харууллаа.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now