" Чамтай хамт үүрд байж чадаагүйд уучлаарай. "
" Зүгээр ээ , хэн ч үүрд амьдардаггүй юм. "
Yoongi POV
Сиа тэр өдрөөс хойш дахиж сэрээгүй.
Би түүнийг өглөө сэрээд , надруу харан инээмсэглэж , " Баяртай .... Юнги. " гэж хэлж байсныг нь маш тод санаж байв. Гэхдээ тэр хэзээ ч өглөө нь нүдээ нээсэн байгаагүй. Тэр зүгээр л амьсгалаа зогсоосон.
Харин би ганцаар нэгэн хэвийн амьсгалсан хэвээр , нүдээ нээсэн.
Түүнийг явсаны дараа юу ч өөрчлөгдөөгүй.
Ямар ч улс түүний нэрээр нэрлэж , ямар ч улс төрийн дүрэм өөрчлөгдөөгүй.
Тэр зүгээр л агаарын нэг хэсэг шиг алга болчихсон.Заримдаа үнэхээр л түүнтэй би хамтдаа хөтлөлцөөд , юунд ч санаа зоволгүй , өөрсдийн хайрандаа умбаж , жаргаж байна гэж төсөөлдөг өдрүүд байдаг байлаа.
Гэхдээ тэд бүгд ямар ч утгагүй мөрөөдөл болчихож тийм үү?
Түүх бүхэн сайхан төгсгөлтэй байдаггүй шиг миний түүх ч бас сайхан төгсгөлийг олж хараагүй.
Бүх зүйл биелэлээ олох мэт жам ёсоороо нэг замаар явах ч нэг л өдөр чиглэл муруйн явахыг бид хоёрын аль аль нь мэдэж байсан ч хамтдаа л байвал бүх зүйл зүгээр гэдэг үгэнд итгэн явж байсан юм. Гэхдээ одоо бидний зам аль хэдийн хоёр тийш муруйжээ.
Яг л бид параллель шулууныг өрөвдөлтэй гэж байгаатай адил. Хажууд хажуудаа явж байгаа хэрнээ хэзээ ч бие биетэйгээ уулзахгүй нь.
Гэхдээ бид үнэндээ өөрсдийгөө огтлолцсон зураасуудыг гэж бодоогүй мэт. Тэд уулзсан , гэхдээ дахин хэзээ ч бие биетэйгээ уулзах заяагүйгээр салан явсан.Яг л бид хоёр шиг.
Амьдралд минь ирсэн бүх хүмүүс эргэн явахад үлдээч гэж гуйсан нэгэн юм заавал явж ардаа томоо хоосон зай үлдээж байлаа.
Үүнийг нь хэзээ эдгэрэхийг мэдэхгүй.
Гэхдээ зүгээр ээ. Би хангалттай жаргалтай байсан.
***
Газарг өвдөглөн сууж хоёр гараа гуяан дээрээ тавьсан надад эмч нар , хүүхдүүд бүр зарим хөгшчүүл хүртэл ирэн явах оршуулгын ёслол хэтэрхий гуниг дагуулж байв. Хүн бүр цагтаа гэрэл гэгээ мэт байсан хүнийг явсанд харамсаж цаагуураа гуниг нуух нь надад хэн бүрээс ч илүү хэцүү байлаа.
YOU ARE READING
cureless | m:yoongi
أدب الهواة" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...