XVIII.

1K 127 5
                                    

Яагаад уйлна вэ?

Яагаад уйлна вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



***


Сиа Юнгигийн хүйтэн гаран дээр өөрийн гараа тааруулан тавихад Юнги түүний дулааныг мэдэрч байлаа. Тэрээр дараа нь өөрийн сандлаа Юнгигийн толгойруу ойртуулах ба өрөөнд байх бусад өвчтнүүдийг сэрээхгүйн тулд чимээгүй шивнэв.

" Намайг уучлаарай. "

Юнги хариуд нь түүний буруу биш ээ хэмээн хариулах гэсэн ч тайвшруулах тунд хэт автсандаа арайхийн л нүдээ нээлттэй түүнрүү харан хэвтэх ба түүнийгээ хажууд нь байхад ганцааранг нь үлдээхийг хүссэнгүй.

Юнгиг нэгэнт хариулахгүй гэдгийг гадарласан Сиа бүдэгхээн инээмсэглэхэд түүний чимээгүй амьсгал л тэр хоёрт сонстох ч өрөөний бусад хүмүүсийн зүрхний хэмнэл болон хиймэл амьсгалын аппаратны дуу нэгэн хэмнэлээр ая гаргаж байв. Сиад энэ газар таалагдахгүй байлаа.

Хэчнээн тэр энэ хүмүүсийг сэрэхээ больсон байсанд нь гадуурхан үзээгүй ч Юнги энд байна гэсэн бодол түүний сэтгэлийг чилээж байв.

Тэрээр дахин үг хэлэлгүй шаргал үст эрэгтэйлүү ширтэхэд Юнги түүний өөдөөс зүгээр л харж байсан ч түүний сэтгэлийн цаадах шархыг нь олж харж , арайхийн өөрийгөө хүчлэх тэрээр байрнаасаа хөдлөн хажууд нь дахин нэг хүн хэвтэж болмогцуй зай гаргалаа.

Анхандаа Сиа түүний үйлдлийг ойлголгүй зүгээр л чимээгүй ширтэж байсан авч Юнгиг удаанаар хажуудах хоосон хэсгээ алгаараа зөөлхөн цохиход ойлгож өөрийн дулаахан оймсон гаднаа өмссөн байсан гутлаа тайлан түүний хажууд зөөхөнөөр шурган хэвтлээ.

Түүнийг хэвтсэний дараа Юнги өөрийг нь нөмрүүлсэн байсан нимгэхэн цагаан даавууг Сиагийн дээгүүр адил нөмрүүлэхэд тэр дороо хүйтэн байсан хөнжил Сиагийн дулаанаар эсвэл тэр хоёрын дулаанаар дулаацаж эхлэв.

Өрөөний цонхоор сарны гэрэл тусан орж ирэхэд сарны тусгал тэр үед өрөөн дэхь гэрлээс ч илүү тод тусч байгаа мэт санагдана. Сиа Юнги хоёр өөд өөдөөсөө харан хажуу талаараа хэвтэх ба одоо ч хүртэл тэдний гар бие биенийгээ атгасан хэвээр байлаа.

Юнгигийн нүдний зовхи улам хүндэрч байгаа мэт харагдахад Сиа зөөлхөн инээж

" Чи унт даа. " хэмээлээ. Гэсэн ч Юнги эсэргүүцэн зөөлхөн толгойгоо сэгсрэхэд түүний шаргал үс нүднийх нь урдуур унжиж байсан ч үүн нь түүнийг сатааруулахгүй байв.

Хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч өрөөнд дуугарах бүх чимээ нэгэн жигд хэвийн хэмнэлээр дуугарч эхлэх үед сарны гэрэл тусан гялтганах нулимс Сиагийн үзэсгэлэнт тунгалаг нүднээс нь тэдний голын цагаан дэрний даавуун дээр тусахад Юнги түүний нулимсыг эрхий хуруугаараа аажуухан арчилаа.

" Яагаад уйлна вэ? "

Юнгигийн бүтэн өдөр дуугараагүй хоолой сөөж урьд урьдынхаасаа ч илүү сүр сүлдгүй сонстсон ч тэдний харц одоо ч хүртэл бие биенийгээ үл үлдээж байлаа.

" Юнги.. "

Сиагийн нарийхан хэрнээ уянгалаг зөөлөн хоолонд Юнги хариуд нь зөөлхөн хүнгэнэн дуугарахад Сиа дахин чимээгүй таван секнд орчим түүний нууцлаг бор нүдрүү ширтэв. Одоо харахнээ Юнгигийн нүд агуй шиг санагдаж эхлэнэ. Нэгэнт уначихсан бол доогуур хэзээ ч гарцыг олохгүй. Гэвч Сиа тэр агуйд удаан байж чадахгүй мэт санагдаж байлаа.

Харин тэр үед Юнгигийн нүд өөрийн эрхгүй аяархнаар анилдан эхлэвэл тэрээр өөрөө эсэргүүцэж чадалгүйгээр бага багаар унтаж эхлэх ба түүнд Сиагийн чимээгүй шивнэн хэлсэн үгс маш хол тэртээ цаанаас нь хэлж байгаа мэтээр сул сонсогдлоо. Гэхдээ тэр ойлгож чадсан юм.

" Бид хамтдаа агуйг гэрэлтүүлж чадах болов уу? "

***

Хуан эмч ширээн дээр үзгээ нэгэн хэмнэлээр цохин хөмсгөө бие биетэй нь нийлүүлэх шахам зангиджээ. Түүний халаасанд утас нь биржигнэн ' экс найз охин'  гэх дуудлага ирж байсан ч компьютерийн дэлгэцрүү харах түүний ухаан санаа бусдыг нь үл тоож байлаа.

Дэлгэцэн дээр хүний тархниы эхо зураг байрлагдан харагдах ба зургийн дор Мин Юнги 19 хэмээн бичсэн байв.

Хуан эмч зургыг нилээдгүй удаан ширтэж дараа нь өөрийн тэмдэглэл болон сэтгэл зүйчийн тэмдэглэлийг уншихад түүнд нэг л зүйл өөр мэт санагдана.

" Сонин юм даа. "

Хуан эмч амандаа өөр өөртөө бувтнан үзэгний ард талыг тэгшхэн цагаан шүдээрээ хазлав.

" Ингэж болно гэж үү. "


***

cureless | m:yoongiWhere stories live. Discover now