VII.

1.5K 158 6
                                    




Чи юу..?

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




***

Сиа гартаа байсан нимгэн жижигхэн алчуураа гаргаж ирэн агаарт тоосыг нь гөвөх мэт сэгсрэхэд тоос гарах нь нарны туяанд харагдав. Тэрээр алчуураар камерныхаа лензийг дугуй дүрсээр тойруулан арчиад , буцан камерийг нүдэн дээрээ авчирч урдахаа харлаа.

Голдоо модтой модон сандлан дээр эмнэлгийн хувцас өмссөн өвчтөнүүд нааш цааш удаанаар алхаж эсвэл сууж , сувилагч зэрэгтэйгээ ярин зогсох ба Сиа хөлөө хоёр тийш жоохон хүүхэд мэт савлангаа гоё харагдана гэсэн хэсгийн зургыг аван камернаас гарч ирсэн зургаа хоё тийш сэгсрээд харахад түүний зураг яг л түүнд таалагдхаар авхагдсан байв.

Сиа хичнээн мэргэжлийн зурагчин биш ч зарим зүйлсийг эгзэгтэй мөчид тааруулан авч чадахтайгаа байлаа.


" Яагаад? Тэр... хорт хавдар..? "

Хуан эмч санаа алдан урдахаа хараад

" Тэр багадаа гэр бүлтэйгээ амралтанд явах гэж хурдны замаар явж байхад тэдний урдаас нь мөсөнд халтирч жолоодлогоо алдсан машин яг машиныг нь мөргөснөөс тэдний машин бараг л бүтэн эргэчихсэн гэсэн. Тэдний гэр бүл зүгээр ч гэлээ хүүд .... бүх юм тохиолдсон . "


Тэрээр бугуйн дахь ягаан хэрнээ голын цагаан бөөрөнхийдөө дотроо олон төрлийн зураасууд зурсан цагаа харахад цагийн зүү арван хоёр хагасыг заах ба тэрээр камераа унтраан сандлаасаа босч юу ч байхгүй байсан ч хувцсаа гөвсөөр хоолны заалруу шатыг хоёр гурваар нь алгасан өөр өөрийгөө баясган буув.


" Түүний .. өвчин нь яг ямар юм? "

" Хүний хувийн мэдээлэл нь уг нь нууц байдаг юм. Чамд үүнийг хэлж болох эсэхээ мэдэхгүй ч чи миний гэр бүлээс ялгаагүй болохоор хэлж байгаа шүү. За юу Сиа? "


cureless | m:yoongiWhere stories live. Discover now