XIV.

1.1K 141 8
                                    

Тэд хэн юм?

Тэд хэн юм?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





***

" Чи даарч байна уу? " гэх яриаг өөрийн гарандаа лент наах Хусог сонсон тэрээр тэр даруй дээш танил хоолой гарсан зүгрүү харав.

Түүнээс хэдэн метрийн цаана түүний хэдэн өдөр хараагүй хоёр хос алхах ба тэднийг харсан даруйдаа Хусог сандлаасаа босон урдаа байсан бургасны ард аль болох чимээгүй нуугдах гэсэн ч  гарны шархаа хөндөн хөлөндөө бүдрэн газар өнхрөн уналаа.

Эгчтэйгээ уулзахаар гэрээсээ гарах гэсэн ч түүний алмас шиг хойд ээж нь түүнийг гаргахгүй хэмээн уурлан , гарлуу нь хумсаа шигтгэж , авах гэхэд нь санамсаргүй хэрнээ санамсартай байдлаар нилээдгүй урт урсан гараа тэрээр эгчдээ харуулахыг хүссэнгүй.

Гэвч түүнийг өнхөрч бургасыг очин мөргөхөд гарсан навчисны авиа орчиндоо тайвшран алхалах өнөө хоёрын анхаарлыг татахгүй байхын арга байхгүй байлаа.

Хусог амьсгалаа түгжин чимээгүй болох ба дараа нь чимээгүйгээр газраас өндийн урагшаагаа замын гэрлэнд харахад тэр хоёр байхгүй байсан ч гэнэт хажууд нь гарах чимээнд золтой л орилчих дөхсөнгүй.

" Чи энд юу хийж байгаа юм? "

Хусог гараа толгойныхоо хажууд авчран огло үсэрч дараа нь хажуу тийш хурдтай харахад  өнөө охин түүний хажууд нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсож байв.

" Чи нуугдаж байгаа юм уу Жун Хусог? "

Хусог ёжлон амьсгал гарган инээгээд Сиагийн өгсөн гарыг тоолгүй өөрөө өндийн босож хувцсаа гөвлөө.

" Хэн нуугдаж байна гэж? Би зүгээр л сууж байсан юм. "

Сиа гараа цамцныхаа халаасанд хийн мөрөө багахаан хавчин " Тийм үү? Сонин л юм. " хэмээгээд өөрөөс нь хэдэн алхамын ард зогсох Юнгируу харах ба Юнги ч тэр Сиаруу харан зосгож байснаа харцаа бултаалган Хусогруу харав.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now