XIII.

1.2K 145 2
                                    

Чи ганцаараа биш.

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Хувцсаа солин эмнэлгийн цагаан хувцсанд орохдоо Сиа эвшээн хэдэн хоног авч чадаагүй нойрондоо нүдээ нухсаар эхогийн орон дээр хөлөө зөрүүлэн хэвтлээ. Тэрээр хэвтсэн даруйдаа нүдээ анин оношлогооны машинг япон хэлээр хэлэхэд амандаа даган давтан хэлсэнээ өөртөө инээмсэглэх ба эмч өрөөнөөс гарахад Сиагийн хэвтэж байсан хэсэг оношлогооны машинруу удаанаар ойртож эхлэлээ.

Сиа ухаан санаандаа өнөөдөр гадаа гарна гэдэгтээ баярлан хийх зүйлсээ бодож байв.

Учир нь тэр Юнгиг авч гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүнийгээ зөвшөөрүүлэх гэж ямар олон эмч нараас гуйсан нь бүтээсэй гэх хүслийг нь ориглуулж байлаа.

Минут хүрэхгүй хугацаанд эхо дуусч Сиа бугуйнд нь наасан зүйлийг сурсанаараа салгах ба өрөөний хаалга онгойлгон эмч гартаа дэвтрээ харангаа орж ирэв.

" Чи явж болно оо Сиа. Биеийн чинь байдал өмнөхөө бодвол сайжирсан байна. Гэхдээ маргааш цусаа өгнө гэдгийг мартуузай. "

Сиа инээмсэглэн " Баярлалаа " хэмээн ёслоод өрөөнөөс гаран өөрийн дуслын шонгоо шаланд чирэнгээ амандаа аядуухан дуу аялан баяртайгаар өрөөлүүгээ явлаа.

Өрөөндөө орж ирэн тэрээр шүүгээнээсээ биед эвтэйхэн хувцас гарган өмсөж өөрийн цүнхэндээ хальс , камер болон эмээ хийхээ мартсангүй.

Түүнд бүтэн өдрийн чөлөө байсан учир тэрээр хувцаслаж дууссан даруйдаа Юнгигийн өрөөлүү алхаж хаалгыг нь тогшин бариулыг нь дарахад хаалга түгжээтэй байсангүйд Сиа нэг их юм бодолгүй дотогш алхан орлоо.

Өрөө өмнөх өдрүүдээсээ илүү бааргар саарал харагдах нь тэнгэр бүрхэгээс болсон байвч Юнги орон дээрээ бус цонхноос хэдэн алхмын зайд чиглэн харан зогсож байсанд юу хийж байгаад нь гайхширсан Сиа аажуухан ойртон очив.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now