Чи ч гэсэн адилхан ...... өвчтөн.
***" Та хоёр энд юу хийж байгаа юм? "
Хэн нэгний хоолойгоор цочсон Сиа Юнги хоёулаа арагш бараг л толины тусгал мэт зэрэг харцгаахад тэдний ард , хаалганы дэргэд хар маск хар малгайтай цамц өмссөн бараг л хар үстэй эрэгтэй зогсож байлаа.
Тэр үл таних эрэгтэй Юнгигээс бага зэрэг өндөр харагдах ба биеийн хөгжил нь тэр илүү мэт харагдахад Сиа эмнэлгийн эмч сувилагч нарын нэг бишд нь санаа амрах шиг болж байв.
" Бид..... од ширтэж байна? "
Сиа хариултаа бараг л асуулт мэт тавин хажууд нь зүгээр л зогсох Юнгируу харан буцаад өнөө эрэгтэйлүү харлаа.
" Би харж байна. Гэхдээ та хоёр энд байж болохгүй биз дээ? "
Тэр эрэгтэй маскаа огтхон ч тайлахгүй ярихад түүний хоолойны цар хүрээ тэндээ л мэт сонстож хоолой бүдүүвтэр сонсогдож байлаа.
" Чи өөрөө хэн юм? "
Сиагийн яриаг сонссон эрэгтэй хэсэг бодолхийлэн зогсохдоо урд нь мөн адил зогсох эмнэлгийн бус гадны хувцастай хэрнээ нэг нь гарнаасаа дусал зүүсэн нөгөөх нь аль хэдийн
-амиа алдсан- мэт царайтай хоёр хосыг ажиглав.
' Тэд өвчтөн биш юм байхдаа? '" Та хоёр харанхуйд болзох эвгүй гэдгийг мэддэггүй
юм уу? "Өөрийгөө танилцуулхын оронд өөр сэдэврүү орох эрэгтэйрүү Сиа харан нүдээ эргэлдүүлээд
" Чи хэн болоод энд байгаа юм? Чи арай хулгайч юм биш биз? "
" Чи хулгайчыг ийм царайлаг байдаг гэж бодоо юу? "
Сиа дахин нүдээ эргэлдүүлэхдээ тэр эрэгтэйг сайн хараасай хэмээн хүсэв.
" Яг үнэнийг хэлэхэд чи маск зүүчихсэн байна бас одоо чамайг хараад байхнээ чи улам л хулгайч шиг санагдаж
байна. "
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...