" Би уурлаагүй ээ. "
***Цаг хугацаа.
Хэзээ ч ухардаггүй , зогсдоггүй ганц зүйл.
Үргэлж Юнги хурдан цаг хугацаа өнгөрөхийг хүсдэг байлаа. Магадгүй түүнд цаг хугацааг хурдасгаж , өөрийнхөө өвчнийг хурдан хүндрүүлэн бүх зүйлийг дуусгахыг , эсвэл өвчинтэйгээ өрсөлдөж чадах том хүн болохыг хүсч байсан байх.
Гэвч одоо тэд бүгд зүгээр л нэг хий хоосон тэнэглэл мэт санагдаж байлаа.
Юнги юуг ч өнгөрөөхийг хүсэхгүй байв. Цагын зүүг ч тэр. Түүнийгээ ч тэр.Хүн бүрийн хүсдэгээр гадаа өвөл болохдоо бэлдэж жихүүн уур амьсгал бага багаар бүрдэж байлаа. Тэнгэр үүлээр бүрхдэг болж мод навчсаа өөрөөсөө унагаж байв.
Үүнтэй адил Сиа үүлтэй тэнгэртэй адил өдөр өнгөрөх тусам барайж байлаа.
Гэхдээ хэн ч үүнийг хүсэхгүй байв. Болдогсон бол гэрлийг , нарыг нуугдсан газраас нь , алс хол одох гээд байгаа газраас нь буцан авчрахыг хүсч байсан ч хамгийн том айдас Юнгиг нүүрлэж байсан юм. Тэр юу ч хийж чадахгүй.Нэг хэвэндээ байрласан гаранд нь дулаахан зүйл хүрэхэд шаргал үст эрэгтэй удаан бодлоосоо салж түүнрүү харах ба харц тулгарсан Сиа урьдын л адил ямар нэгэн зүйлийг анагаах мэт зөөлхөн инээмсэглэнэ.
" Юнги. Битгий уурла. "
Нүдээ анин Юнги түүний гарыг эргэн атгахдаа өөрийнхөө шархалхыг юм газар унан хагарахтай адил сонсож байлаа.
" Би угаасаа үсэндээ дуртай байгаагүй ээ. " хэмээн Сиа аль болох өөдрөгөөр хэлж байв. Гэвч Юнги түрүүхэн үсээ гартаа атгаад , үсэндээ хэн бүрээс хайртай мэт харцыг нь дүрслэн санаж байлаа.
Гараа эргүүлэн авах Сиа харцаа урагш шилжүүлэн " Одоонийхдоо би илүү дуртай байна. " гэж хэлэх ч Юнги түүнийг үсэндээ ямар дуртай байсныг санаж байлаа. Би чиний хоолойн өнгөний өөрчлөлтийг анзаарч байна. Юнги бодно.
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...