I.

3.5K 234 6
                                    

Би удахгүй үхэх үү ?

Би удахгүй үхэх үү ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Ён Сиа Хэ РОV

Шалан дээр өсгийтэй гуталны чихрах чимээ холоос аажим аажмаар ойртон , миний цагаан хаалганы өмнө ирж хаалганы бариулыг эргүүлэнгээ доор нь түлхүүр хийн цоожыг гаргах чимээнээр би нүдээ нээв.

" Өглөөний мэнд хатагтай Сиа . Сэрээсэнд уучлаарай гэхдээ чиний тарианы цаг болчихлоо. "

Хуан эмч урьдын өдрүүдийн адил нэгэн жирийн хоолойгоор чимээгүйг эвдэн хэлэх үед би орноосоо өндийн босч хажуудлах ханаа налан түүнрүү харан инээмсэглэлээ.

" Өглөөний мэнд доктор Хуан. Бас зүгээр ээ би аль хэдийн сэрчихсэн байсан. "

Доктор Хуан миний орны хажуутлах зүрхний хэмнэлийг минь надад сонсгон чи амьд байна аа гэж урам өгдөг комьютерлүү харан өөрийн дэвтэр дээрээ юм бичиж эхлэв.

Би эмнэлгийн цэнхэр хартай хувцас , хөлөндөө Том Жерригийн зурагтай шаахай өмссөн учраас дэмий л гутарлуугаа харан суухад доктор Хуан миний зүүн гаран дахь дуслын зүүг судаснаас зөөлхөн салган авч тэндээс нь цус урсахаас сэргийлэн цагаан порлоноор арчихад спиртний үнэр намайг өдөр болгон шахуу үнэртдэг ч хамар цоргиулан харцыг минь өөр тийш шилжүүлэв.

" Одоо ч хүртэл спиртний үнэрт дасаагүй л байх шив. "

Би нүдээ анин буруу тийш харж амьсгалаа түрдээ түгжсэн байсан ч чимээгүй инээгээд түүнрүү эргэн харахад Хуан эмч эргүүлэн гаранд минь дуслыг хатгаж байлаа. Тэрээр хатгасан даруйдаа дээр нь наалт наах гэж байх явцад би дусалруу чимээгүй харан сууж байсан ч үгс ухаанд минь үл бодогдолгүй шууд л амнаас минь гарав.

" Би удахгүй үхэх үү? "


Хуан эмч миний асуултыг сонссон даруйдаа хийж байснаа яг л зогс гээд зогсоосон мэт хэсэгхээн гацан дараа нь надруу харлаа.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now