X.

1.4K 145 2
                                    

Учир нь тэр өнөөдөр наймаас ч их үг хэлсэн.

Учир нь тэр өнөөдөр наймаас ч их үг хэлсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

" Бидний хамтдаа амласан амлалт цаг хугацаатай хамтдаа алга болсон... "
Хоосон чимээгүй зааланд уянгалаг нарийхан хоолой чимээгүйхэн цуурайтахад түүний хоолойг бус дууны цаадах гунигийг сонсож чадсан хэдхэн хүний голд Юнги өөрийгөө багтаж байснаа мэдсэнгүй.

Хэчнээн тэр нүдээ аньж микрофон түүний гарт томдон чичигнэх ч түүний дуу яагаад ийм гунигтай сонсогдоно вэ гэх учрыг гүнээр ухаж авах хүсэлтэй хүн тайзруу огтхон ч хараагүй атлаа бүх зүйлийг нэгд нэгэнгүй мэдэрч байсан Юнгигээс өөр байсангүйтэй адил байв.

" Одоо надад дууссан гэдгийг хэлээч , надад хэлээч. "

Түүний дуунд уярсан хүмүүс алга ташиж эхлэхэд чангалсан байсан гараа суллан Сиа нүдээ нээгээд яг л түүнийнүүрэнд инээмсэглэл дандаа байж байх ёстой мэтээр инээмсэглэлээ.

Сиа сандлаасаа босон хөгшчүүл голлосон хүмүүсрүү ёслоод микрофоноо жил жилд үргэлжийн хөтлөгч болж явдаг эрэгтэй эмчид өгөв.

" Сиа Хэдээ баярлалаа. Аргагүй ихэнх хүмүүсийн хэлдгээр бурханы хоолой түүнд заяасан гэмээр түүний хоолой зарим хүмүүст амь өгөх шиг боллоо..."

Сиа хөтлөгчийн ярианд инээж дахин ёслоод жижигхээн гэрэлтүүгээр зассан тайзнаасаа буугаад түрүүн сууж байсан газартаа суух явцдаа өөрийг нь нэгэн нүд тасралтгүй ажиж явсаныг анзаарсангүй.

Тэрээр сандал дээрээ тавьсан камераа аван дараагийн үзүүлбэр үзүүлэх хүнийг харан тайзан дээр гарч ирж дуулж эхлэх үед цаана нь байх " Хандивын тоглолт " гэх бичгийг харуулалгүйгээр зургийг нь авахыг хичээж байв. Гэвч тэр хорин нас дөнгөж хүрж яваа гэмээр эрэгтэй хөдөлгөөнт өт шиг ийш тийш байн байн шилжин хөдөлж байсанд Сиад багахаан төвөг учруулж байлаа.

" Алив ээ жоохоон зогсчих.. " Сиа нэг нүдээ анин баруун гарын долоовор хуруугаараа товчлуур дээр дарахдаа бэлдэх явцдаа амандаа чимээгүй шивнэхэд түүний камер нэгэн бусдаад тод хүний зүгт ирэн гацав.

cureless | m:yoongiWhere stories live. Discover now