Яасан? Ямар нэгэн юм болоо юу?
***Өнөөдөр тэр өдөр гэдгийг мэдэрсэн Сиа ханан дээрх ягаан цагийн зүү арван нэгийг өнгөрөхөд орноосоо зөөлхөн босов.
Эмнэлэг тэр чигтээ чимээгүй болох нь сонстоход Сиа хаалганы хажууд байх нарийн ч гэлээ гайгүй хувцас багтчихдаг шар шүүгээг онгойлгоход шүүгээний чихрах дуу өрөөнд чанга сонстлоо.
Хичнээн түүнийг хэн нэгэн сонсохгүйг мэдэх ч түүний өрөөнд байдаг гутал шидсэнээс болж эвдэрч дахиж янзлаж зүрхлээгүй камерийн дуу сонсох төхөөрөмөж одоо хүртэл ажиллаж байгаа учраас аль болох чимээгүй л байхыг хичээж байв.
Өөрийн цагаан эмнэлгийн хувцсыг тайлж хар малгайтай цамцыг бариун хар өмдтэй өмсөн шүүгээний доор байх хамгийн хайрт кетээ гаргаж ирэн өмсөөд үдээсийг нь үдлээ.
Заримдаа доктор Хуантай дэлгүүр явж хувцас авах боломж түүнд ихээр олддог байсан ч нэгт Сиа асрамжаас нь өгөх мөнгөө дэмийн хувцсанд үрэхийг хүсээгүй бас хоёрт нь нэгэнт их хувцастай байлаа ч бүгдийг нь өмсөж амжина гэдэгтээ ихээхэн эргэлзэж байсан учир зүгээр л нийгэм , ойр хавь нарны гэрлийг чадхаараа мэдэрхийн тулд Хуан эмчийн дагаж явдаг байлаа.
Сар болгоны нэг өдөр Хуан эмч эм авахаар явж , эмнэлэгт хэвтсэн ганцаардсан хүүхдүүдэд бэлэг авч өгдөг байсныг Сиа анзааран Хуан эмчээс гуйсаар үргэлж хамт явдаг болсон байсан юм.
Сиа шүүгээг эргүүлэн зөөлхөн хаагаад цонхны дэргэд очин өөрийн дуслыг шонгоос нь салгаж тэрхэн зуурт хэмээн тооцоолон өмднийхөө тэлээнээс унжуулан зүүв.
Тэр цонхыг бүтнээр нь том онгойлгоод дараа нь өөрийн биеэ цонхоор гаргаж цонхныхоо тавцанд гишгин зүүн гараараа онгойсон цонхоо баруун гараа өөрөөс нь нэг толгой өндөрт байх төмрөөс сайн гэгч нь барин авлаа.
YOU ARE READING
cureless | m:yoongi
Fanfiction" Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? " " Тийм ээ ..... би зүгээр л ядарч байна. " " Би чамайг дэрлээд унтаж болох уу? " " Тэг тэг. " ... " Яасан бэ..? Яагаад уйлаад байгаа юм? " " Зүгээр л.... " " ... намайг сэрээхээ мартваа. " / Зохиолчийн зөв...