II.

2.4K 193 8
                                    

Тэр та нараас тусламж гуйж байсан шүү дээ.

3 дахь хүний POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


3 дахь хүний POV

" Түүнийг зүгээр гэж бодож байна уу эмчээ? "

Чимээгүй шивнээн нууцаар унтсан мэт жүжиглэх Сиагийн хажууд яригдахад арван настай Сиа охин яриаг чимээгүй сонсохоос өөр аргагүй болов.

" Түүнийг зүгээр эсвэл өвдчихсөн гэж хэлэхэд хэцүүхэн байна. "

" Яагаад? Тэр тийм хүнд өвдчихсөн юм уу? "

" Та түүний асран хамгаалагч нь уу?"

Эмч нэг юм тодрууах гэж байгаа аятай түүнээс асуув.

" Үгүй ээ би асрамжийн газрын багш нь байна. "

" За тэгэхээр. Хамгийн наад захаасаа ярьвал тэр сэтгэл санааны их хохиролд учирсан байна. Түүнийг асрамжинд нь хэн нэгэн дээрэлхэдэг байсан уу? "

" Хэдэн хүүхдүүд байсаан. Гэхдээ одоо больчихсон. "

" Тэгвэл үүнээс болоод Сиа охин их дарамтанд байжээ. Түүнийг биеийг нь ажихад тэр дагз , хөл , духан дээрээ соривтой болчихсон байна. Тиймээс та түүнийг сайн харж хандах хэрэгтэй. "

" Би хичээж байгаа эмчээ...... Гэхдээ таны хэлэх гээд байгаа гол асуудал нь юу юм бэ? Тэр яагаад гэнэт ухаан алдаж унаад байгаа юм? "

Цаас эргүүлэх дуу сонстлоо.

" Тэр цусны багадалттай байна. Гэхдээ жирийн цус багадалт биш. Май. Бид түүний цусны шинжилгээг үзсэн. Энэ хариуг та өөрөө уншаасай гэж хүсч байна. "

Хэсэгтээ чимээ аниргүй болов.

" меилома? Энэ юу юм? "




" Меилома бол цусны хорт хавдрын нэг хэсэг нь ."



Үүнийг сонссон Сиа хоолойныхоо чадлаар орилж , нүднээсээ нулимс гарахгүй болтлоо уйлмаар санагдаж байсан юм. Тэр арван настай байсан. Тиймээс тэр бүх юмыг ойлгох дээрээ байлаа.



cureless | m:yoongiWhere stories live. Discover now