Намайг хэн гэж дуудахыг хүсч байна?
Ким Минхёг.
Жон Минхёг.
Азгүй амьтан.
Хий үзэгдэл.
Гей новш.
Аль нь ч бай хамаагүй. Энэ бүгд намайг илэрхийлэх үгс.
Ахлах сургуулийн амьдрал минь хэвийн бараг л жаргалтай дууссан ч их сургууль адил байсангүй. Ядахнаа хэвийн ч байсангүй.
Нэг л мэдэхэд аавуудын минь талаар сургуулиар нэг тарж би "тэднийгээ дагасан гей новш, нүднээс далд ор" нь болж хувирсан юм.
Үнээн, би гей. Гэхдээ аавуудын минь ямар ч нөлөө энд байгаагүй. Би өсөх явцдаа өөрийгөө таньж мэдсэн.
Ингээд би сургуулийн "хий үзэгдэл" мэт амьдрах болсон юм. Тэр новшнууд намайг ийм байдалд хүргэдэг. Сургуулийн хонгилоор явахад дэгээдэн унагаж, газраар тарсан номнуудыг өшиглөж эсвэл дэвсдэг. Үдийн цайгаа ариун цэврийн өрөөнд идэхэд хүргэдэг. Намайг новш гэдэгт итгэцгээдэг.
Гэхдээ, би биш тэд л хөгийн новшнууд!
___
Шаргал үстэй өндөр залуу сургуулийн хаалгыг татан орж ирнэ. Саравчтай малгайных нь араас түүний царай үл харагдах ч хонгилоор алхах бусад оюутнууд аль хэдийн таньчихсан ам уралдан шивнэлдэцгээнэ.
"Нөгөөдөх чинь явж байна шд."
"Аа муу гомо." гэх мэт хөгийн үгс дундуур залуу юу ч болоогүй мэт явсаар шүүгээний өмнө ирлээ. Тэгээд гараа зангидан, гүнзгий амьсгал авав. 3 дугаартай түүний шүүгээн доторх бүх зүйл шүршдэг будагнаас болоод цоохортож харагдах бол хаалга нь нугаснаасаа салан санжиж байх нь тэр.
___
Өөр нэгний талаас
"Вону~Илүү, илүү хурр-дан!" бүсгүйн янаглан тачаадах дуу түүний хурдыг улам нэмсээр тэд зэрэг тавив. Мөн л шаргал үстэй ч үзүүрийг нь цэнхэрээр будсан шөвгөр нүүртэй өндөр залуу өмдөө янзалж дуусчихаад цонхны тавцан дээр одоо ч суух эмэгтэйн уруул дээр хүчтэй үнсээд ариун цэврийн өрөөг орхилоо.
Тэр хүнгүй хонгилоор алхаж яваад, эвдэрхий шүүгээтэйгээ ноцолдох нэгэн залууг олж харав. Түүний уруулны нэг үзүүр өргөгдөн инээмсэглэж залууг ажина. Тэгээд амандаа шивнэлээ.
"Уйдаж байх чинь ээ."
A/N: Yr n urthn orulhig hichenee. Ene heseg l iim bolchihlo mian :)) and dragin heseg +25 vote.n dra :))
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy