It's time I forget you but my feelings are getting fatter, memories growing bigger.
"Уйдаж байна уу?""Үгүй ээ."
Лола ардаасаа дэр шүүрэн авч буйдан дээр үсэрч гараад "Дэрний байлдаан???" гэхэд Минхёг үргэлж зөвшөөрдөг байсан ч энэ удаад ямар ч хувирал, хариу үзүүлэлгүй,
"Өнөөдөр бишээ Лола." гээд өрөөндөө ороход тэр араас нь гайхсан харцаар ширтсээр үлдлээ.
Минхёг хаалгаа налан ханан дээрх хуанлиг ширтэнэ.
Гуравхан хоног өнгөрсөн юм гэж үү? Яагаад илүү удсан юм шиг санагдана вэ?!
-
Вону танхимын цонхоор харан хажуулдан сууж байгаад төв хаалгаар гарч явах Минхёгыг олоод харчихав. Дөрвөн өдрийн дараа анх удаа харж байгаа нь энэ билээ. Өвөл бараг л эхлэсэн учраас зузаан хүрмэндээ шигдсээр явах түүнээс Вону хором ч харцаа салгасангүй.
Тэгээд амандаа шивнэлээ.
"Чиний... ингэж яарах шалтгаан чинь би байж болдог ч болоосой.".
Хаалга нээгдэх дуунаар тэр сая цонхноос харцаа салган өөрийг нь чиглэн ирэх Кихён руу шилжүүлэв. Тэрээр юу ч хэлэлгүй халааснаасаа киноны тасалбарыг гарган ирж түүнрүү сунгахад Кихён,
"Тэр ирнэ гэж бодож байна уу?"
Вону цонхруу дахин харцаа шилжүүлж,
"Дүүтэй нь тохирчихсон байгаа. Минхёг юу ч мэдэхгүй болохоор очих л байх.""Ойлголоо. Баярлалаа."
Вонуг хариу хэлэх зуурт тэр хэдийн гүйн гарсан байлаа.
-
"Эр хүн байж болзооноосоо хоцорч болдог юм уу?"
"Чамтай болзох юм уу?"
Лола нүдээ эргэлдүүлэн тэд хамтдаа "С" танхим руу алхасаар,
"Болдоггүй юм уу?"
Лола халааснаасаа нэг тасалбар гарган түүнд бариулаад,
"Орж бай. Би шээх хэрэгтэй байна." гээд инээсээр холдоход Минхёг нүдээ ярвайсаар тасалбараа шалгуулан орлоо. 10 минут өнгөрч танхимын гэрэл унтарсны дараа том дэлгэцээр киноны эхлэл хэсэг явж эхэлсэн ч Лола орж ирээгүй хэвээр л байв. Гэнэт утсанд нь зурвас ирж нээн харвал
-Чунхагын би өвдсөн гэнээ. Яаралтай очих хэрэгтэй байна. Гэрт уулзъя :) 20:40
"Ямар новш нь-"
"Сайн уу?"
Минхёг үгээ таслан дээш хараад Кихёнтой нүүр тулав. Яагаад ч юм сэтгэл нь сонин болоод ирсэн тэрээр дуу муутайхан хариу мэндлэхэд Кихён яг түүний хажууд ер нь бол Лолагын суух ёстой суудал дээр суучих нь тэр.
Анхны болзоо гэж нэрлэж болох эсэхийг мэдэхгүй ч Вонутай хамт анх энд ирж билээ.
Гэнэт л толгойнд дайран орж ирсэн бодлыг хөөн зайлуулахаар сэгсэрсэн ч амархан байсангүй. Энэ бодол, түүнээс цаадах дурсамжууд тархи, зүрх эсвэл бүр бүх биеэр нь тархаж чичрэхэд хүргэж байлаа.
"Минхёг? Чи зүгээр үү?"
Аягандаа дүүрээд ирсэн нулимсыг арайхийн залгин хажуу тийш харлаа. Кихён санаа зовсон янзтай зогсоно. Түүнрүү инээмсэглэмэр аядаад эргэн тойрноо ажихад тэд хэдийн гараад ирсэн байх ба бодлууд ийм удаан тархийг нь эзэмдсэнд Минхёг гайхна.
"Чи одоо хаачих юм?"
"Гэрлүүгээ харина даа."
"Би хүргээд өгөх үү?"
"Өө, хэрэггүй дээ. Би такси барьчихъя." гэхэд Кихён гарнаас нь барьж зогсоогоод,
"Такси гээд л бодчих." гээд машин руугаа заалаа.
-
Эрүүл ухаанаа алдатлаа архи уун согтсон залуу шатны бариулаас зуурч удаанаар дээш алхсаар гэрийнхээ хаалганы урд ирэв. Нүдний үзүүрт нэг зүйл тороход тэр доош харвал том хар бэлэгний хайрцаг зурвасын хамт байлаа. Гэхдээ тэр ямар ч асуултын тэмдэггүй юу гэдгийг нь мэдэж байсан юм.
"Төрсөн өдрийн мэнд Вону."
Хэдхэн хоногын өмнө мэт тод санагдах тэр үе. Түүнтэй байсан үе. Гэнэтхэн түүнээс өмнөх ба хойших бүх л дурсамжууд залгин авахад тэр хүчгүйдэн доош унаж гараа удаанаар явуулсаар зурвасыг авч нээлээ.
-Бидний дунд юу ч болсон бай энэ бэлэг миний чин сэтгэл учраас өөртөө үлдээж ч чадахгүй нь. Авах эсвэл хаяхаа өөрөө шийд дээ.
гэсэн байв. Вону хайрцагыг өвөр дээрээ авахын сацуу "Тэр иржээ." хэмээн бодож бас "Хэдхэн цагын өмнө ирсэн бол түүнтэй таарах байжээ." гэсэн бодолдоо өөрийгөө хараан сууна. Хэтэрхий согтсон байлаа ч Минхёгын талаарх бодлууд хэзээ ч эмтрэшгүй эрүүл байх бололтой.
KAMU SEDANG MEMBACA
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomansaΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy