Сэрүүлэгний дуу өрөөгөөр нэг орилоход Минхёг нойртойгоо тэмцэлдэн байж арайхийн нүд нээн бүсэлхийгээр нь ороосон Вонугын гарыг түлхээд ариун цэврийн өрөө орлоо.
Харин ард нь үлдсэн Вону гарыг нь шидэхэд цочин сэрэх ба түүнрүү хялам ч хийхгүй байсаар гарах Минхёгийн араас ширтсээр гараа зангидан атгав.
"Яагаад тэвчихэд улам хэцүү... болоод байна вэ?"
Удалгүй Минхёг ариун цэврийн өрөөнөөс гарч сэрүүн хэвтэх түүнийг хальт хараад өрөөнөөс гарч доош буулаа. Тэр Лолаг явчихсан эсэхийг шалгаад гал тогоо орж өөртөө болон Вонуд өглөөний цай бэлдэн түүнийг гарч ирэхийг хүлээн хэсэг суув. Буцаад унтчихаар хугацаа өнгөрсөн ч Вону гарч ирээгүй хэвээр байсанд тэр дуудаж үзэв. Эцэст нь өрөө рүүгээ орлоо.
Вону яг түүнийг гарахад ямар байрлалтай байснаараа хэвтэж байх бөгөөд хаалга дугарах чимээнээр удаанаар Минхёг руу харлаа.
"Би чамайг 3 удаа дуудлаа. Яагаад бууж ирэхгүй байгаа юм? Одоо сургууль руу явахаа мэдэж байгаа биз дээ." Минхёг орны өнцөгт түүнрүү харан суухад Вону одоо ч ямар ч үйлдэл хийлгүй түүнрүү харсаар л байв.
"Чи энд байна уу Шин Хусог."
Вону түүний үгэнд инээвхийлэн дээш хараад,
"Одоо бүр намайг жинхэнэ нэрээр минь дуудаж байх шив. Ямар өвдмөөр юм бэ?"
"Минхёг, би... буруу зүйл хийчихсэн юм уу?"
"Үгүй ээ яасан?"
"Тэгээд яагаад- бид үерхээд хэр удаж байгааг чи мэдэх үү? Гэхдээ энэ бүх хугацаанд би ганцаараа л байсныг бас мэдэх үү?"
Минхёг гайхан түүнрүү харахад Вонугын нүд хэдийн гунигтай харагдаж байх ба тэр үүнийгээ нуухаар шуугаараа хаагаад,
"Би ганцаараа жаргаж, үйлдэл бүрт чинь догдолж, санаж санасандаа шөнө ч хамаагүй харахаар ирж, чамайг хүсч бас... хажууд чинь байсан ч би ганцаараа чамайг байнга хүлээж, гомдож байсан. Харин чи-"
"...Уулзахыг хүсэх бүрт худлаа шалтгаанаар татгалзаж, хэрэггүй үгээр харааж, няцааж байдаг. Хэлдэггүй болохоос би чамд хараал идсэн ямар их гомддог гээч? "Өнөөдөр тэр минь надад сэтгэлээ бүрэн нээнэ. Би ганцаараа бүгдийг хийхээ больно. Бид хамтдаа болно." Өдөр бүр чамайг зорихдоо би энэ бодлоо тээж ирдэг Минхёг."
"...Би ч бас хүн Робот биш. Чамд эрхэлж, хайрлуулж, энхрийлүүлэхийг хүсдэг юм. Үүнийг би хэр удаан хүлээх юм бэ?"
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy