Хаалга тогших дуунаар гэрт байсан ганц хүн болох Минхёг залхуутай гэгч нь хөлөө чирэн алхсаар очин харахад бодож байсанчлан Вону тэнд зогсож байв. Харц нь ширүүсэн хаалгандаа багахан зай гарган нээгээд хорслын харцаа түүнрүү чиглүүлэн,
"Ирэх хэрэггүй гэсэн санагдах."
"Минхёг, бүгд миний буруу. Ярилцъя л даа."
Вонугын харц тогтворгүй байх ба Минхёгруу гуйсан харцаар харна. Минхёг санаа алдсаар хаалгаа нээх ба Вону үүдний өрөөнд орж ирэхэд даарсандаа хамар бас хацар нь улайсан нь харагдаж байлаа.
"Тэгээд ярь л даа."
Вонугын харц доош чиглэн,
"Гэртээ буцаад ир л дээ. Ганцаараа байх хэцүү, чамайг санаад тэнд байхыг ч хүсэхгүй байна."
"Яагаад хэцүү байна гэж? Харин ч хүйтэн сэтгэлтэй, хайр даадаггүй, хахир хатуу нэгэн хажуунаас чинь явсанд сэтгэл чинь амрахгүй байна уу?" Вону согтуудаа түүнд хэлсэн үгсээ сонсоод санаа алдан нүдээ анилаа. Тэгээд өрөвдмөөр ч өөрийгөө өмөөрөх зорилготой хэдэн үгээ гаргав.
"Минхёг, би согтуу байсан. Би ухаанаа алдатлаа архи уучихсан байсан шүү дээ, юу хийж байгаагаа мэдэхээргүй. Тэр үгс ямар ч үнэ цэнэгүй гэдгийг мэднэ биз дээ? Би чамд хайртай, юунаас ч илүү хайртай болохоор... зүгээр л эргээд гэртээ ирээч дээ."
Минхёг залхсан янзтай харцаа түүнээс салган "Би маш их гомдсон учраас... одоо яахаа мэдэхгүй байна Вону. Ямартай ч одоо чамтай хамт харьж чадахгүйнэ. Тэгэхээр яв даа." гэсээр түүнийг хаалга руу түлхэн гаргах хүртэл Вону олон зүйл хэлж, гуйж, түүнийг нэрээр нь дуудан байсан ч Минхёгийн харц зөөлөрсөнгүй.
Тэр санаа алдсаар хуучин амьдардаг байсан өөрийн өрөөндөө орж буцан унтахаар зэхлээ. Гэвч хэдэн өдрийн өмнө өөрлүү нь дайрч давшилж байсан Вонугын дүр эргэн санагдав. Анх удаа... тэд гэрлээд 3 жилийн нүүрийг үзэж байгаа ч анх удаа шахуу маргалдан Вону хаалга саван гарсан орой согтуу орж ирэн орилж гарсан билээ. Түүний утгагүй орилоон дунд Минхёгийн зүрх рүү зүсэн орохоор хатуу үгс дэндүү их байсан нь одоо бодоход ч эмзэглэн өвдмөөр...
Ажил тарах цаг дөхөхөд тэр босч гэрийхэндээ жоохон хоол хийж тавиад хийцгүйрэн буйдан дээр зурагт үзэн суухдаа гадаа цас орж байгааг ажиглав. Гэвч өөрийн эрхгүй Вонуг санаж эхэллээ.
"Өөдгүй амьтан!" Амандаа үглээд утсаа асаан харахад өнөөдөр түүнээс ганц ч зурвас, дуудлага ирээгүй байх нь тэр. Уцаарлангуй утсаа хажуудаа шидээд хэсэг суусны дараа хаалга тогших чимээ гарах ба очих хүртэл улам ширүүссээр...
ESTÁS LEYENDO
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy