Арван хоёр

2.4K 253 7
                                    

Wonho's POV

Гайхшрал гэж юу гээч? Дэлхий чиний бодсоноос тэс ондоо газар байх. Дүлий дүмбэ хоос оргиулан өдийг хүртэл амьдарснаа хормын өмнө л анзаарах. Хэн ч чиний мэддэг нэгэн биш байх. Үнэндээ чи юуг ч мэдэхгүй нэгэн гэдгээ ойлгох.

Үүний нэгэн адилаар би сайн найзаа өнөөдөр, яг энэ мөчид огт танихгүй нэгнээр харж байх нь тэр. Миний мэдэхгүй олон нууцууд намайг дотроос идэж би цагын зүү хойш эргэх бүрт өөртөө гутарч байлаа. Би тэдний хувьд хэн юм бэ?

Толгой гудайлган зогсох түүнээс харцаа салган газар хэвтэх ч хаагдсан байрлалтай байх түрүүвчийг доош тонгойн авч нээвэл.. Минхёгын зураг дахин гарч ирэв. Амьсгал дээрдэж би цээжиндээ хачин хөндүүр мэдрэмжийг авлаа. Хэзээ ч .. бүр хэзээ ч. Юунд ч ингэж харамсаж үзсэнгүй.

Одоо л анзаарч байна, ойлгож байна.

Яагаад найзууд минь бүгд Минхёгыг харааж, доромжилж, шоолж байхад Кихён чимээгүйхэн суусаар байдаг байсныг. Тэр тоогоогүйдээ биш, дотроо асах уур хилэнг намдаах гэж хичээдэг байж.

Яагаад түүнтэй уулзах бүрт ямар нэг байдлаар Минхёгын талаарх үгсийг надаас унагадаг байсныг. Сониуч зандаа биш нууцхан хардаж харамлаж байсных нь илрэл байж.

"Н.надад яагаад хэлээгүй юм?"

Хоолой минь чичирч би юунаас ч юм шаналантай өвдөж байгаагаа мэдрэнэ. Гэмшил гэгч нь энэ юм болов уу?

"Юуг? Өөрийгөө гей гэдгийг үү, та нарын нэрлэдэгээр сургуулийн хамгийн адгийн амьтанд хайртай гэдгээ юу? Би хэзээ, хаана, яах гэж чамд хэлэх ёстой байсан гэж?"

"Бүхнийг эхлэхээс өмнө. Чи надад хэлж намайг зогсоох ёстой байсан юм. Намайг түүнд- татагдахаас өмнө..." Сүүлийн хоёр үгийг би бодлоосоо цааш гаргаж чадсангүй. Би ямар эрхтэй гэж хэлэх юм?

"Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй байсан Вону."

"Би одоо ч өөрчилж чадна. Учир нь энэ бүгд юу ч биш байсан болохоор. Чиний төлөө би түүнийг тавьж явуулъя."

Кихён аажмаар толгой өндийлгөн түүнрүү харлаа. Харц нь гэрэлтэж, нулимс мэлтэлзэн харагдана.

Вону гараа чангалан атгаж шүд зуун "Бүх зүйл.. байрандаа очно. Эхлээгүй юм шиг." гээд ангийг орхин гарлаа. Ээжийгээ үхэлд алдсанаас хойш тэр хэзээ ч ийм цочролыг мэдрээгүй билээ.

Олон хүний зүрхээр наадаж явсан тэр анх удаа буруу хүндээ шунаснаа ухаарав. Хэзээ ч түүний хүртэж чадахааргүй мөнхийн рашаан. Яагаад ч юм дэндүү сайхан байсан юм. Диваажин шиг.. Аргагүй л дээ, мөрөөдөл юм чинь. Яагаад ч юм дэндүү төгс байсан юм. Аргагүй дээ, мөрөөдлийн амтыг хэсэгхэн амталсан юм чинь. Яагаад ч юм сэтгэл зовиуртай, айдастай байсан юм. Үүрд минийх болохгүй гэдгийг зүрх минь шивнэсэн байж.

Миний дэлхий хэдийн тэнхлэгээсээ халин оджээ. Одоо би түүнийг буцан байранд нь оруулах ёстой. Илүү муу зүйлээс урьтаж.

Намайг уучлаарай, найз минь. Хүн ганьхралд живэхээрээ хэн ч биш болдог юм байна.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪWhere stories live. Discover now