Би... аз жаргалтай.
Дөрвөн жил хүлээсэн, хүссэн би бүгд биелэлээ олж хүсэл надаас хэдхэн алхамын зайд ирэхэд өөрийгөө түгжсэн хайрцагыг эвдлэн гарч аз жаргалын агаараар цээж дүүрэн амьсгалав.
Гэсэн ч... би айдастай.
Тэр миний чанх урдуур өөртөө итгэлтэй гэгч нь алхан өнгөрөх ба түүний үнэр дотроор минь тархан сая л бүгдийг ухааруулахад би агаараас бууж "эргэлзээ"-нд дөнглөгдөв.
Түүний эзгүй цаг хугацаа бэрх байсан. Нэг жилийг би нойргүй шөнүүд, бүрхэг өдрүүдээр туулж цээжиндэх өвдөлтөө тэсч ядан амьдарсан. Өнөөдөр. Эсвэл маргааш..? Өдөр бүр үргэлж хүлээлт.
Дараагийн нэг жилд би өөрийгөө алдсан. Тэр чигт нь. Надтай адил бусад хүмүүс ч намайг мэдэхгүйгээр алдаж байгааг би харсан.
Эцэст нь би өөрийгөө хичээж, харанхуй агуйгаас гарсан ч үдийн халуун нар намайг удаан жаргаагүй юм. Өмгөөлөгч нэртэй "боол" болж, нойр хоолоо ч умартан бичиг цаастай ноцолдож суух минь мартахад тус болоогүй. Харин улам л шантарч, энд тэндээсээ эмтэрч, санах шалтаг болж байв.
Би түүнийг мартаагүй ээ. Чадаагүй.
Өөрөөсөө илүү хайрласан болохоор.. тэр надаас гуйсан болохоор биш анхнаасаа энэ бүхэн тодорхой байсан болохоор..
"Ах!"
Минхёг цочин дээш харвал Хёнвон бухимдсан янзтай харж байлаа. Үүдний хэсэг хоосорчээ.
"Ю-у?"
"Одоо хуралтай. Санахгүй байна уу?"
"Санаж байна." Бодолдоо сульдсан тэр шивнэх төдий хариулна. Хөл нь сульдаж байрнаасаа хөдлөх гэхэд эсэргүүцэх шиг болж байлаа. Тэд удаанаар хурлын танхим руу адхаж үүдэнд нь ирсэн ч Минхёг дахиад л зогсчихов. Хаалганы цаана Вону бий.
"Бас яасан бэ?"
"Хёнвон.. Би- би."
Үг хэлэхийн завдалгүй Хёнвон хаалгыг нээж зугтах газаргүй болголоо. Ширээ тойрон суусан ажилчид болон индэр дээр зогссон нэгэн түүн дээр харц тогтооход Минхёг амьсгалаа түгжин дотогш орлоо.
3
2
1
Вону толгойгоо эргүүлэн надруу харлаа.
Харин би уналаа. Олон жилийн дараа түүний харц руу би дахин уналаа.
Надруу гайхан ширтэх олныг үл тоон би хэмжээ хязгааргүйгээр, ханаж цадашгүйгээр түүний гүн хар нүдрүү хором алгасалгүй ширтсээр.. гэсэн ч удалгүй Вонугын дүр бүрэлзэж эхэлсэнд би дахин тэвчиж чадахгүйгээ ухаарсан юм. Яг одоо би гүйгээд түүндээ тэврүүлмээр байна, тэвэрмээр байна. Тэгээд дахиж хэзээ ч тавихгүй.
"Хурал цуцлагдлаа."
Вонугын хоолой чимээгүй заалын булан бүрт хүрч ажилчдыг ам амандаа шивнэлдэхэд хүргэв. Хурал эхлэхээсээ өмнө цуцлагдсанд гайхсан ч бүгд нэг хоёроороо танхимаас гаран гартал Вону, Минхёг хоёр огт хөдлөлгүй нэгнээ ширтсээр байсан юм.
Удалгүй хамгийн сүүлийн нэгэн гарч хаалга хаагдахад Минхёг амьсгалаа сул тавьж, нулимс нь доош урсах ба тэр хичээсэн ч уйлах мэт дууг амнаасаа гарган доош харав.
"Чи их удлаа."
Үнэндээ энэ үг түүний бүх цөхрөл гомдол, тэвчээр, өвдөлтийг илэрхийлж байв. Тэр хүчтэй нэгэн юм.
"Би чамайг... хүлээсээр байсан!"
Энэ үгний дараачаар Вону сандалаа унаган босч хурдан алхасаар Минхёгийн гарнаас татан өөртөө тэврэв. Түүний энэ үйлдэл санасан сэтгэлийг нь, галзуурах шахсан мөч бүрийг, нулимсыг нь тайтгаруулж Минхёгийн гар түүний нуруугаар ороон чанга тэврэхэд арилан алга болов.
Байгаагүй мэт..
Өрөөнд Минхёгийн уйлах дуу битүү тархаж ээрэн байж хэлсэн сүүлийн үг нь Вонугын тэвчээрийн хязгаар болох нь тэр.
...
"Би чамайг санасан!..."
...
A/N: Bas l neg teaser. Utas untrah gd bnooo. Udaaj bgd uuchlrai ':')
ESTÁS LEYENDO
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy